COVID-19: Япон вакцин бүтээхэд 800 сая ам.доллар зарцуулна
2020-05-05

 

Японы Засгийн газар шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилга бүтээхийн тулд 800 сая ам.доллар зарцуулна гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэнийг CNN дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх мөнгөн дүнгээс 234 сая орчим ам.долларыг Тахалд бэлэн байх салбарын инновацийн дэлхийн эвсэл болон вакцин боловсруулж буй бусад байгууллагууд руу шилжүүлэх аж. Мөн SARS-CoV-2 коронавирусийн тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахын тулд дэлхий нийтийг нэгдэхийг Шинзо Абэ уриалжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин