ОХУ-д орон сууцны байранд согтууруулах ундаа худалдахыг хориглов
2020-05-05

 

ОХУ-д орон сууцанд байрласан худалдаа үйлчилгээний байгууллагуудад согтууруулах ундаа худалдахыг хориглох хууль тавдугаар сарын тавны өдрөөс хүчин төгөлдөр болсон талаар Комсомольская правда мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зохих баримт бичигт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан байна.

 

Хууль хүчин төгөлдөр болсноор орон сууцнуудын нэг давхарт байрлалтай бар, кафед согтууруулах ундаа худалдахыг хориглох юм байна. Орон сууцанд байрлах эдгээр үйлчилгээний газруудад согтууруулах ундаа зарж борлуулснаар чимээ шуугиан ихтэй, зарим тохиолдолд маргаан гардаг гэх зэргээр оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул ийнхүү хориглохоор болжээ. 

 

Энд дуулгахад, ОХУ-д 20 квадрат метрээс бага талбайтай үйлчилгээний байгууллагуудад согтууруулах ундаа худалдахыг хориглодог аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
baruund bas oron suutsnii 1davhart pestoran,bar zöndöö..
2020-05-06
Oros mongol 2 t l niitiin oron suutsiig baar bolgodog baih daa.
2020-05-05