Ухань хотын ахлах ангийн сурагчид хичээлдээ орлоо
2020-05-05

 

Өнгөрсөн оны сүүлээр COVID-19 вирус анхлан дэгдэж, тахлын голомт болж байсан БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 121 ахдах болон мэргэжлийн сургуулийн ахлах анги болон төгсөх дамжааны суралцагчид хичээлдээ орсон талаар Синхуа мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нийтдээ 83 ахлах сургууль, 38 дунд мэргэжлийн сургуулиуд хөл хорионы дараа үйл ажиллагаагаа сэргээсэн байна.

 

Сургуулиудыг нээхээс өмнө ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийсэн бөгөөд бүхий л сурагч болон багш нарын эрүүл мэндийг зайлшгүй шалган, сургуулийн байр руу нэвтрүүлэх аж.

 

Харин бага болон дунд ангийн сурагчдын хичээлийг хэзээ нээх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин