Монгол улсын Филармонийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлав
2020-05-05

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармони Коронавирус /Covid-19/ халдварт өвчин дэлхийн дахинд тархсан энэ хүнд үед ар иргэдээ соён гэгээрүүлэх “Бид Нэг Гэр Бүл” аяныг өрнүүлж байгаа билээ.

 

Тус аяны хүрээнд Монгол улсынхаа иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэл хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчиддаа Улсын Филармонийн 170 гаруй ажилчид, уран бүтээлчид нэг өдрийн цалингаа сэтгэлийн хандив болгож нар гардууллаа. 

 

Хандивын үйл ажиллагаанд Улсын Филармонийн дарга С.Баттулга /СТА/, МОНХА-ны дарга Г.Алтан-Од /СТА/ нар оролцсон ба энэ хүнд үе дуусч тайван цаг ирэхэд онцгой байдлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлэг, цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчиддаа зориулж “Бид Нэг Гэр Бүл” талархалын тоглолт зохион байгуулахаа илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mongoliin ter bumtanguud tag chig ….zaliin argaar bayjsan luivarchid handiv ch ogohgui , hamag umaa gadaadad gargachihsan umuu haashee um be, tord ch olon terbumtan suuj baigaa bizdee haramlasan um um bolohgui dee
2020-05-05