Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг медалиар шагнажээ

img

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг "Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жил"- ийн ойн медалиар шагнажээ. Медалиар шагнах тухай зарлиг гаргасныг БНАСАУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам фейсбүүк хуудсандаа мэдээлсэн байна. 

 

Шаганлын зарлигт, Ким Жон Уныг БНАСАУ-д амиа алдсан, оршуулсан Зөвлөлтийн иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх, булш, дурсгалын газруудыг бүрэн бүтэн байлгахад хувиасаа онцгойлон анхаарч байдгийг цохон тэмдэглэсэн байна.

 

БНАСАУ-дахь Оросын Элчин сайд Александр Мацегора шагналыг тавдугаар сарын тавны өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвонд гардуулжээ.

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Bugs doloogood baidag ene muu daranguilagch Putin zailaasaa!
2020-05-05
битгий үхэртээд бай л даа
2020-05-05
иргэн:
Манай Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг өнгөрөгч онд Халхын голын ялалтын 70 жилийн ойгоор урьж эх орондоо ирүүлэхдээ түүгээр уламжлан оросын ард түмэнд талархаж Монгол Улсын баатар гэх эрхэм шагналыг өгөх байсан юи даа энэ бол миний бодол тэгсэн бол сайхан уур амисгал хариу ирэх байсан даа.
2020-05-05
битгий үхэртээд бай л даа