COVID-19: Буриадад халдварын илэрсэн тохиолдол эрс өсчээ
2020-05-05

Буриадад хоногт 43 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт гэж Буриадын Эрүүл мэндийн яам мэдээлснийг ОХУ-ын Regnum агентлаг дамжуулжээ. 

 

Ийнхүү хоногт 43 халдвар нэмж илэрснээр тус улсад халдварын нийт тохиолдол 450-д хүрсэн байна. 

 

"Шинээр бүртгэгдсэн 43 тохиолдлын зургаан нь өөр бүс нутгаас ирсэн, 13 нь Кижингинск аймаг дахь хавьтагчид дундаас илэрсэн бол 24 нь өмнө нь COVID-19 вирусийн халдвартай нь оношлогдсон хүмүүсийн хавьтагчид байна" гэж Буриадын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

 

Одоогийн байдлаар 125 хүн эмчилгээгээ дуусгаж, эмнэлгээс гарсан бол 223 өвчтөн үргэлжлүүлэн эмчлүүлж байгаагаас 11 нь сэхээн амьдруулах тасагт байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин