Хэрэглээний газ дэлбэрч гурван хүн түлэгджээ
2020-05-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар байрны зоорийн давхар иргэн Б-ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатаж нэг удаагийн хэрэглээний газ дэлбэрчээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу 2020.05.05-ны өдрийн 17:02 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 17:05 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт иргэн А /53 настай, эмэгтэй/, Б /46 настай, эрэгтэй/, С /28 настай, эрэгтэй/ нар өртөж түлэгдсэн тул НЯТТ ажиллаж ГССҮТ-д хүргэж өгчээ.

 

Шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин