COVID-19: Өмнөд Солонгост хориог хэсэгчлэн цуцлав
2020-05-06


Өмнөд Солонгост тавдугаар сарын зургаанаас эхлэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах хоригийг аажмаар цуцалж эхлэх талаар ТАСС мэдээллээ. Түүнчлэн музей, галерей, үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг төрийн өмчит соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа сэргээж байгаа аж. 

 

Тус улс дахь вирусийн тархалтын нөхцөл байдал аажмаар хяналтанд орж байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан гэж Байгалийн гамшиг, онц байдлын төв штабын мэдээлсэн байна.

 

Түүнчлэн аажмаар дунд сургууль болон бусад сургалтын байгууллагуудыг нээж, алсын зайнаас ажиллах ажилтнуудын тоог цөөлөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ олон нийтийн газарт урьдын адил амны хаалт зүүж, хоёр метр зай баримтлах, гараа тогтмол угаах, орон байрыг халдваргүйжүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг урьдын адил зайлшгүй хэрэгжүүлэх журам үйлчлэх аж.

 

Энд дуулгахад, тавдугаар сарын зургааны байдлаар Өмнөд Солонгост COVID-19 вирусийн халдвар авсан тохиолдол 10,8 мянга болсон бол нийт нас баралт 255 болжээ. Мөн сүүлийн өдрүүдэд дотоодоос биш зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдэх болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин