Дисней компанийн цэвэр ашиг 91 хувиар буурчээ
2020-05-06


The Walt Disney Company хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлогынхоо ердөө есөн хувийг олсон талаар Regnum агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ санхүүгийн жилийн хоёрдугаар улиралд компанийн цэвэр ашиг 475 сая ам.доллар болсон бөгөөд өмнөх оны мөн үед энэ үзүүлэлт 5,4 тэрбум ам.долларт хүрч байсан гэнэ.

 

Ийнхүү ашиг эрс унасан нь АНУ болон дэлхий даяар цар тахалтай холбоотойгоор хөл хорио тавьсантай холбоотой юм. Цар тахлын улмаас Дисней компани бүхий л тоглоомын төв, парк зэрэг байгууллагуудынхаа үйл ажиллагаа, шинээр кино бүтээх ажлаа  зогсоосон.

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын эхээр The Walt Disney Company цар тахлын улмаас хойшлуулсан шинэ кинонуудаа дэлгэцнээ гаргах шинэчилсэн огноог танилцуулж байв. Төлөвлөгөөний дагуу "Мулан" хүүхэлдэйн киноны уран сайхны кино хувилбар долоодугаар сарын 24-нд нээгдэх бол Марвел студийн "Хар бэлэвсэн эхнэр" кино 11 дүгээр сарын зургаанд дэлгэцнээ гарахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятадууд худалдааны дайнд ялагдсандаа хорсож АНУ-аас хариугаа авахын тулд нууц лаборатори дээрээ корона нэртэй шинэ вирус нууцаар бүтээж АНУ-д вирусээ халдааж хариугаа авсан.
2020-05-06