Хүүхдийн мөнгөний нэмэгдэл данс руу нь орж байна
2020-05-06

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 00.18 насны хүүхэд бүрт  дөрөвдүгээр сарын аравдугар сарын нэг хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан. Тиймээс дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70 мянган төгрөгийг өнөөдөр хүүхдийн мөнгөний данс руу шилжүүлнэ гэж мэдээлж байлаа. 

 

Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний үлдэгдэл 70 мянган төгрөг данс руу нь ороод эхэлжээ. "Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний нэмэгдэл 70,000 төгрөгийг (30,000 нь өмнө олгогдчихсон) нийт 1,122,466 хүүхдэд шилжүүлснээс 15 цагийн байдлаар 316,003 хүүхдийн мөнгө дансандаа ороод байна. Өнөөдөр, маргаашдаа багтаад шилжүүлээд дуусчихна" гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа мэдээлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Хүүхдийн мөнгийг бэлэнээр нь өгөх нь маш тэнэг хэрэг. Зүгээр талоноор өгч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байсан юм
2020-05-07