Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив
2020-05-06

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, энэхүү хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд О.Эрдэмбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 

Үргэлжлүүлээд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэхүү албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

 

Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.  Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж. Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан асуулт гараагүй бөгөөд УИХ-ын  гишүүн Я.Содбаатар, Б.Ундармаа, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар үг хэлэв. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив.

 

Мөн хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг томилуулах саналыг танилцууллаа.

 

Г.Энхтайван нь 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, 2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэргийг тус тус хамгаалжээ. Тэрээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.

 

Түүнийг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

 

Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

 

 

Санхүүгийн хэлэлцээрийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав.

 

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх зээлийг олгох боломжтойгоо мэдэгдээд байгаа аж. Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.0076 хувь юм байна.

 

Эхнийх чиглэл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой шугам бөгөөд өртөг нь 35.4 сая евро аж. Мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий 3 зогсоолтой шугам барихаар төлөвлөсөн бөгөөд тус хоёр дахь шугамын холбогдох тооцоолол бүрэн хараахан дуусаагүй, төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах аж. Нийт өртөг 25.3 сая евро байхаар төлөвлөжээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар асуулт асуусан. Гишүүд ямар судалгаа, шаардлагаар ийм төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг лавлаж байлаа.

 

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, нийслэлийн нийтийн тээврээр өдөрт 600-650 мянган зорчигч зорчдог бөгөөд цаашид ачааллыг бууруулахын тулд олон төрөлт нийтийн тээврийн хувилбарт шилжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үзсэн аж. Баянхошуу, Дарь-Эх, Чингэлтэйд амьдардаг иргэд агаарын дүүжин тээврээр үйлчлүүлнэ гэж тооцжээ. Агаарын дүүжин тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал нь бага, метро, трамвайнаас зардал нь 5-8 дахин бага гэсэн дүгнэлт гарсан хэмээлээ.

 

Мөн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Ундармаа нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь санхүүгийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


 

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Ийм Тэнэглэл Үздэг Нээрээ:
Төрийн банк аймаар хоцрогдсон, найз нөхдийн, гэр бүлийн сүлжээ болсон. Энэ хүүхэд огт ажил хийж чадахгүй юм байна лээ
2020-05-07
ман -д санал өхгүй өчнөөн боловсролтой залуус гудманд байна сонгон шалгаруулалт явуулах ёстой тэгээд ч ганбямбын хүүхдийг чадалтай биш гэж бичиж байна банкны мэргэжлийн биш эдийн засаг түй ч мэдхгүй хүүхэд бна сурсан сургууль нь тдорхой бус зүгээр зайлвал таарна та нар
2020-05-07
Bi:
Demjij bna!
2020-05-07
Sanal negdej bna.
2020-05-07
Ийм нялх Сэнгүүмийг томилж байгааг бодоход төр яммр үнэгүй боловсон хүчингүй дампуурсаныг харуулж байна
2020-05-07
Ч:
Энэ тор засаг үнэнхүү хариуцлаггүй байна. Улс орны санхүү эдийн засгийн аюулгүй байдлыг жаахан хүүхдүүдэд хариуцуулж байгаа нь нэг л бишээ
2020-05-07
Хотын иргэн:
Францын тусламжаар барих төслийн зорилго, ач холбогдол үнэ, өртөгтэй харьцуулахад маш муу байна. Хотын захаар замын ачаалал бага, цөөхөн хүн зохчино. Ашиглалтанд орлоо гэхэд Хөдөөний оркууд зорёино, тэд нийтийн тээврээр зорчих соёлгүй. Эвдэж хэмхлэхдээ л гөйгүй нүүдэлчний сэтгэхүй нь хэвээр байгаа
2020-05-07
gyaltaah namtargui jinhene ailiin erh mangar patsaanuudiig krandaj bn daa MANgaruud. Ganochir Bayardavaa geed jinhene bank sanhuugiin akuluud bhad iimerhuu chapaakuudiig ... unendee heleh zuil alga sda
2020-05-07
Bi:
Demjij bna!
Sanal negdej bna.