Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
5-7
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 15. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн.

 

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Shuud.mn
Сонин хачин