Д.Нямхүү: Халдвар нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
2020-05-07

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.07/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ОХУ-д сүүлийн дөрвөн өдөр дараалан 10 мянган тохиолдол шинээр нэмэгдэж  нийт тохиолдлын тоо 165 мянга, эндсэн хүний тоо 1537-д хүрчээ. ДЭМБ-аас өчигдөр /2020.05.06/ ээлжит хурлаа хийж, олон улс орнууд хөл хориог сулруулж байна. Ингэхдээ туйлын анхааралтай хандахгүй бол тун богино хугацааны дараа дахин хөл хориог мөрдүүлэх шаардлагатай болохыг анхааруулжээ.  Иран улс хөл хорионы дэглэмээ сулруулснаар дахин халдвар нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн байна. 

 

Чех улсад сүргийн дархлаа буюу ард иргэдийн дунд халдварын эсрэг дархлаа бий болсон эсэхийг тогтоох зорилгоор дөрвөн өөр орон нутгаас эрүүл, шинж тэмдэггүй 26 мянга 500 гаруй хүнийг сонгож эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийж үзжээ. Судалгаанд хамрагдсан иргэдээс 107-д нь "Covid-19" халдварын эсрэг бие үүссэн нь тогтоогдсон тул хүн амын дундах дархлал тогтоцын түвшин маш бага байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл хүн болгон халдварт өртөх эрсдэл өндөр байгааг үүгээр нотолсон байна.

 

Монгол Улсын 30 иргэн Эрүүл мэндийн яамны 119 тусгай утсанд холбогдож эмнэлзүйн шинж тэмдэг, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл авчээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн төв лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 147 хүнд  шинжилгээ хийлээ. Бүгдэд нь COVID-19 вирус илрээгүй. Үүнийг нарийвчилж хэлбэл ХӨСҮТ 5, ажиглах байрны 19, Замын-Үүдын 58, Дорнод аймгийн 7, Сэлэнгэ аймгийн 6 нийт тусгаарлагдсан 95 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор Улсын нэгдсэн төв эмнэлгүүд, Чингэлтэй, Багануур, Хан-Уул дүүргийн эмнэлгээс санамсаргүйгээр сонгон  21 хүнд шинжилгээ хийлээ" гэв.

Shuud.mn
Сонин хачин
Даралт ихтэй тамхичин шижин өвчтэй хүмүүс хүндээр өвчилж байгаа шалтгаан нь эсийн гадна бүрхүүл дэх ACE2 уургийн тусламжтайгаар эсэд нэвтэрдэг. Харин өвчтэй хүмүүст энэ уураг нь их байгаа гэж мэдээлж б
2020-06-20
дээгий:
ХӨСҮТ ийнхэн болон Нямхүү эмчдээ амжилт хүсье та нарынхаа хүчээр монголчууд бид тайван сайхан байна. Мундаг шүү
2020-05-07