Т.Бадрал нарыг Элчин сайдаар томилохыг дэмжлээ
2020-05-07

 

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад эхэлж, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцууллаа.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

 

Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,  2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.

 

Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой. 1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан.

 

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар үг хэлсэн бөгөөд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан цаг тун давчуу энэ үед томилгооны асуудлыг олноор нь хэлэлцэж байгааг шүүмжилсэн бол Ш.Раднаасэд гишүүн Говь-Алтай аймаг дахь Нарансэвстэйн боомтыг нээх, баруун хилийн боомтуудын үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахыг нэр дэвшигч Т.Бадралд захив. Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав гадаад улсад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарын томилгоог яаравчлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол Б.Пүрэвдорж гишүүн БНХАУ руу 100 мянган тонн мах экспортлох асуудлыг анхаарч ажиллахыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигчид захилаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, цар тахалаас үүдэн олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа учраас ҮАБЗ дээр үндэслэн зайлшгүй шаардлагатай хоёр томилгоог хийх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн болохыг гишүүдэд тайлбарлав. Нэр дэвшигчид төрийн жинхэнэ албан хаагчид гэдгийг тэрбээр онцлов. ОХУ-д суух Элчин сайдыг томилоод удаагүй байгаа, гадаад улс орнуудтай харилцааны эрх тэгш байдал, зайлшгүй хэрэгжүүлэх томоохон төсөл, бодит шаардлага, нөхцөл байдалтай уялдуулаад дээрх шийдвэрүүдийг гаргасан хэмээн тайлбар хэллээ. 

 

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 97.9 хувь нь Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг санал хураалтад оролцсон 47 гишүүний 46 нь зөвшилцөхийг дэмжив. Мөн Д.Ганхуяг, Б.Ганболд нарыг Элчин сайдаас эгүүлэн татах саналыг гишүүдийн олонх буюу 93.6 хувь нь дэмжсэн. Эдгээр санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр тогтлоо.

 

Shuud.mn
Сонин хачин
yallagdagch elchin said mongol hzee ylah yum boldoo janhuunuudaa
2020-05-11
Хаа:
АТГ аас Бадрал нөхрийн өрөөнд нэгжлэг хийхэд энэ нөхөр өмдөндөө чацга дусаасан гэдэг их л сандарч сүйд болсон Хүрэлсүх найз нь нэг юм авч үлдсэн Бадрал их шуналтай хүн тэр хөөрхий аврагч гал сөнөөгчдийн хоол хувцасны мөнгөнөөс хусаж идсэн хоол нь өөрт нь хоол биш хор болох цаг ирэх ёстой.Одоо шуналын лайгаа аргалаад өнгөрлөө гэхэд муу юмны улбаа хэзээ хойно ч гэсэн үр хүүхдэд нь хүртэл үсэрч муу юм болдог бурханы тавиланг энэ нөхөр яах юм бол доо үйлээр үр гэдэг л болно.Муу үйлдэл нь үр хүүхэд ач зээд нь муу юм болно гэсэн үг.санаж яв.
2020-05-08
Зочин:
БАДРАЛ ГЭЖ ХУЛХИНЫ ГЁНЁРАЛ ОНЦГОЙН АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧДИЙН ИДЭХ ХООЛ ӨМСӨХ ХУВЦАСНЫ МӨНГӨНӨӨС ХУСАЖ ХҮРЭЛСҮХИЙН БӨГС ДОЛООЖ ТӨРӨӨС ТЭРБУМТАН БОЛСОН ҮҮНИЙГ НЬ ШАЛГААД АТГ ЭЭС ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН ОДОО ШҮҮХЭЭС БАРАГ ЯЛТАН БОЛОХ ХҮНИЙГ ЭЛЧИН САЙД БОЛГОВ.ЖИРИЙН ИРГЭН ГАР УТАС ХУЛГАЙЛААД 10 ЖИЛ АВДАГ ДАРГА ТЭРБУМИЙГ ХУЛГАЙЛААД САЙД.ХҮРЭЛСҮХИЙН ЯРИДАГ ШУДРАГА ЁС ЭНЭ ҮҮ.АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ ХАРАХАА БОЛЬ ХҮРЭЛСҮХЭЭ ТЭД ТЭМЦЭГЧ НАР ШҮҮ.ОДОО ЁРӨНХИЙЛӨГЧӨӨ Л ХАРАХ ҮЛДЛЭЭ АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ
2020-05-08
Зочин:
Бадрал гэж хурандаа цолыг наадамд сайн барилдлаа гэж бөхөд шагнал болгож өгдөг нөхөр мөн биз дээ
2020-05-08
зочин:
Цэргийн дээд цол хуртэх хунд хатуу замыг туулж узэлгуй генерал хуртсэн ийм хумуус энэ цаг уед олширчээ !Худал хуурмаг явдал энэ мэт байдлаас эх авч цаашаа буур утга алдана даа !
2020-05-07
Мэддэггүй юмуу одоо болтол:
Хулгайч, яллагдагч, хар тамхичин, хар тамхины наймаачин, авилгачин, луйварчин хүмүүсийг элчин сайдаар томилдог болсон
2020-05-07
Ttч:
ЯЛЛАГДАГЧ ХҮНИЙГ ЭЛЧИН САЙД ТӨР ЗАСАГ ДАМПУУРЧЭЭ.ЁРӨНХИЙЛӨГЧ МААНЬ АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ
2020-05-07
зочин:
хулгайч хүнийг элчин сайдаар томилж болж байгаа юм уу?
2020-05-07