М.Энхсайханд 4,6 жилийн хорих ял оноолоо
2020-05-07

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал болж дууслаа.

 

Шүүхээс М.Энхсайханыг Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгалаа.  Тодруулбал, түүнийг 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан жийп машиныг 135 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, төрд мөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн  тусгай ангийн 19.6.1, 22.1, 22.2 заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд  ирүүлсэн.

 

Өнөөдрийн /2020.05.07/ Шүүх хуралдаанаар М.Энхсайханы Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон Хорих ялыг нээлттэй  хорин байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна. Харин 19.6 дугаар зүйлд  заасан хорлон сүйтгэх  үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргийг прокурорт шилжүүллээ.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
ed nar mongoliin ungutei uudtei buhniig hulgailsan ni unen uur shorond oroh olon hun baigaa
2020-07-06
Батболд:
За больж үз. МАН нам удахгүй алга болно.
2020-05-08
шүүхийн ялзрал:
арай л дэндүү хэрэг дээр тохож, энэ маягаар бол бүх сайд нар шоронд явах үндэслэл үүслээ
2020-05-08
irgen:
21-r zuund iim helmegdyylelt baij bolohguiee, yneheer aimshigtai um hiisen zondoo olon tord baisan hymyysee hurdan shorond ni hii !!! elbegdorjoos ehleed………..!!!
2020-05-08
ЯГ
2020-05-07
ZOCHIN:
SHUUH GUTGEEGUI BAILGUIDEE.JIRIIN IRGEN 1 SAY TUGRUG ULSAD HOHIROL UCHRUULSAN BOL HEDEN JIL AVAH BOL ...ER N BOL AVILGACHIDIIG L BITGII HAIRLA.
2020-05-07
ЯГ
Зочин:
АЙМШИГТАЙ ЮМ БАТТУЛГА ХУВИЙН ШҮҮХ ПРОКУРОРТОЙ БОЛЖЭЭ АРД НЬ ЮУ БАЙДАГ ЮМ БОЛ
2020-05-07