“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна

img

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдрүүдэд тохиож байна. Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.

 

Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2018” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төв, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Үйлдвэрчний соёлын төв ордонд 10 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан ба дүүрэг бүрд мөн тарьц суулгацын худалдаа явагдаж байгаа болно.

 

            Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь мод тарьсан иргэд, байгууллагууд 10-р сарын 13-ны өдрийн Бямба гаригт 11 цагаас хүрз, хувинтай очиж тарьсан моддоо арчлах боломжтой юм.      

      

            Энэ жилээс эхлэн нийслэлийн 9 дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой газрын байршлыг урьдчилан төлөвлөж /1884 га/, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг нэвтрүүлж эхлээд байна. Одоогоор “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд”, “Цагаан Алгирмаа” ТББ-ууд гэрээ байгуулаад байгаа ба дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой иргэд, байгууллагууд Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандах боломжтой.

 

             

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

юу хуцаад 2018 гээд байгаан бэ
2020-05-08
Үнэн үг:
Энэ мод тарих өдрийг бүх нийтийн үүрэг болгоод олигтой зохион байгуулалт, захиргааны арга хэрэглээд хүн болгоныг оролцуулаач. Энэ жилч хорио цээр гээд тиймхэн байгаа байх, ерөнхийдээ л үлбэгэр, шоу маягаар өөрсдийгээ хуураад байна. Дулаарал, ган гачиг, хуурайшил, цэвэр усны хомсдол, малын билчээр цөлжих гээд оршин тогтоноход учруулж байгаа аюулын эсрэг арга хэмжэн бол мод тарих шүү дээ. Вирусын эсрэг УОК яаж ажиллаж байна яг үүн шиг бүх нийтийн онцгой хөдөлгөөн болгох ёстой.
2020-05-08