COVID-19: Буриадад халдварын тохиолдол 548 болжээ
2020-05-08

ОХУ даяар COVID-19 вирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, халдварын тархалт ирэх сарын сүүл хүртэл үргэлжилнэ гэж зарим мэргэжилтнүүд таамаглаж байна. Тус холбооны улсын бүрэлдэхүүнд байх Буриад улсад ч өвчлөлийн тоо хурдацтай нэмэгдсээр байгаа юм. 

 

Буриад улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн нэг хоногт тус улсад халдварын шинэ тохиолдол 30 бүртгэгдсэн байна. Ингэснээр тавдугаар сарын наймны өглөөний байдлаар Буриадад COVID-19 вирусийн халдварын тохиолдол 548 болжээ. 

 

Анх халдвар илэрсэнээс хойш 162 хүн эдгэрсэн бол өнгөрсөн хоногт гэхэд л 18 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Харин дөрвөн хүн нас баржээ.

 

Буриадын халдвартын эмнэлгүүдэд 256 хүн эмчлүүлж байгаагаас 30 нь хүүхэд, сэхээн амьдруулах тасагт насанд хүрсэн таван хүн эмчлүүлж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин