С.Бямбацогт: Засгийн газар чадамжгүй болвол УИХ, шүүх засаглал ч чадамжгүй болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Эрдэнэбат:
-Үндсэн хуулиа мөрдөх эхлэх тавдугаар сарын 25-наас эхлэн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, 16 давхар дээлийг дөрөв болгох ёстой. Үндсэн хуулиа мөрдөх ёстой гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагаж мөрдөх тухай хуульд заагаад өгсөн. Шилжилтийн хуулиараа явна. УИХ-ын сонгуулиар байгуулагдсан шинэ УИХ, Засгийн газраас мөрдөж эхэлнэ гэлээ. Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн Үндсэн хуулийн адил үйлчилнэ. Засгийн газар чадамжгүй болвол УИХ, шүүх, засаглал чадамжгүй болно.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ