Д.Нямхүү: Дахин нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа
2020-05-09

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.08/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

БНСУ-ын Сөүл хотод шөнийн клубээс голомтод халдвар илэрсэн байна. Тус улсын иргэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй үедээ шөнийн клубээр үйлчлүүлснээс улбаалан халдвар тархсан байна. Улмаар тус шөнийн клубээр үйлчлүүлсэн 1500 гаруй хүнийг төлбөрийн картын мэдээллийг ашиглан хайж олох ажлыг эхлүүлжээ. Ойролцоогоор 2000 хүнд халдвар тараасан байж болзошгүй гэж үзсэн байна. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тандалтын зорилгоор цуглуулсан 18 сорьцноос коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байрнаас  халдвар илрээгүй. ХӨСҮТ-ээс өнөөдөр 48 хоног эмчлэгдсэн нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа" гэв.

Shuud.mn
Сонин хачин
esh khuurkhii kheden emch nar maani uzeed l bayna daa , ta nar maani urt naslaj udaan jargaaray
2020-05-09