Сонгууль-2020: Нэр дэвшигчид ТОДОРНО
2020-05-11

 

Нам, эвслүүд энэ 7 хоногт нэр дэвшигчээ тодруулна 

 

УИХ-ын ээлжит сонгууль цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар өчигдрөөс сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшигчээ тодруулах эрх үүслээ. УИХ-ын сонгуулийн хуулийн 29.1-т “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, долоо хоногийн дотор дуусгавар болгоно” гэсэн заалттай.  гэж заасан

 

Энэ удаагийн сонгуульд 15 нам, 4 эвсэл өрсөлдөхөөр СЕХ-ноос батламжаа гардаж аваад байгаа бол 208 бие даан нэр дэвшигч бүртгүүлээд  байгаа. МАН энэ сарын 15, 16-ны өдрүүдэд бага хурлаа хийх бол АН энэ сарын 15-нд ҮБХ-ны хурлаа хийж нэр дэвшигчээ тодруулахаар товлоод байна.

 

Бие даагчид гарын үсэг цуглуулж байна 

 

Харин бие даагчдын тухайд  801-ээс дээш гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрх нээгдэнэ.  Тиймээс ч бие даагчид өчигдрөөс нэр дэвших тойргийнхоо нутаг дэвсгэрт гарын үсэг цуглуулааад эхэллээ. Энэ удаагийн сонгуульд Н.Алтанхуяг, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н. Номтойбаяр гээд улстөрчдөөс гадна  олны танил хуульч, бизнесмэн, эдийн засагчид бие даан нэр дэвшихээ зарлаад байгаа.

 

Нэр дэвшүүлэх ажиллагааны үед баримтлах зөвлөмж

 

Улсын онцгой комиссын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар нам, эвслээс нэр дэвшүүлэх болон бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа зохион байгуулах үед КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дагаж мөрдөх зөвлөмж боловсруулан ирүүлсэн юм. СЕХ-ноос  коронавирусийн цар тахлын үед бие даагчид хэрхэн гарын үсэг цуглуулах талаар зөвлөмж гаргасан. Зөвлөмжид, гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг танхимд болон ил задгай талбайд 1-1,5 метрийн зайтай, хүний бөөгнөрөл үүсгэхгүй зохион байгуулах, хүн бүр амны хаалт зүүж, бээлий өмсөх, гарын үсэг зурсны дараа гараа ариутгах, айл өрхөөр явж гарын үсэг цуглуулахгүй гэжээ.

 

Уг зөвлөмжийг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд болон аймаг, дүүргийн сонгуулийн хороодоор дамжуулан бие даан нэрээ дэвшүүлэгчдэд хүргүүлэхээр ажиллаж байгаа аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Бие даагч нэртэй луйварчдыг сонгох хэрэггүй
2020-05-11