ОХУ дуунаас хэт хурдан пуужин туршжээ
2020-05-11 10:45

 

ОХУ шинэ дуунаас хэт хурдан пуужин туршсан талаар ТАСС агентлаг  мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ту-22М3 бөмбөгдөгч-пуужин тээгчээс пуужинг хөөргөсөн байна. 

 

ТАСС агентлагт энэхүү мэдээллийг өгсөн эх сурвалж өөр нэмэлт мэдээлэл өгөөгүй бөгөөд гагцхүү шинэ пуужин нь Х-32 далавчит пуужингуудад хамааралгүй, "огт өөр" хэмээн онцолжээ. Түүний өгүүлснээр шинэ зэвсгийг бүтээх ажил хэдэн жилийн өмнө эхэлсэн гэнэ. Мөн шинэ пуужинг шинэчлэгдсэн Ту-22М3М онгоцны зэвсэглэлд орох аж. 

 

Орост хоёр төрлийн дуунаас хэт хурдан хоёр төрлийн пуужин боловсруулж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Нэг пуужин нь "Кинжал" гэх нэртэй бөгөөд МиГ-31К сөнөөгчид ашиглагдана гэж мэдээлж байв. Хоёр дахь пуужинг тав дахь үеийн Су-57 сөнөөгчид зориулж боловсруулж байгаа гэсэн мэдээлэл гарсан ч ямар нэртэй, мөн үзүүлэлтүүдийн талаар одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Энд дуулгахад, Ту-22М3 бөмбөгдөгч-пуужин тээвэрлэгч нь их, дунд, бага өндрөөс газрын болон далайн байг устгахад зориулагдсан, 1989 онд зэвсэглэлд орсон онгоц юм. Энэ төрлийн нийт 268 онгоц үйлдвэрлэгдсэн бөгөөд Ту-22М3 Сири дэх алан хядагчдын байршилд агаараас цохилт өгөх ажиллагаанд оролцож байв.

 

Одоогийн байдлаар Ту-22М3 30 онгоцыг Ту-22М3М түвшинд хүртэл сайжруулан шинэчлэхээр төлөвлөж байгаа аж. Шинэчлэгдсэн машинууд орчин үеийн хөлгийн радио цахилгаан төхөөрөмж болон зэвсэглэлтэй байх гэнэ. Цаашдаа Ту-22М3М онгоцыг дуунаас хэт хурдан "Кинжал" пуужингаар тоноглох бөгөөд энэ нь гурван мянган километрийн тусгалтай аж.

 

Шинэчилэгдсэн Ту-22М3М онгоцын анхны нислэг 2018 оны 12 дугаар сард болж байв. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Mongoliin hugjild heregtei l uym bolj dee
2020-05-11
бат.:
Хэнд ч хэрэгтэй юм.
2020-05-11