COVID-19: Johnson & Johnson нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ
2020-05-11

Америкийн эмийн үйлдвэрлэлийн томоохон компани болох Johnson & Johnson 2021 он гэхэд коронавирусийн нэг тэрбум хүртэлх тун вакцин үйлдвэрлэнэ гэж компанийн тэргүүн Пол Стоффелс АВС телевизээр мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр,  Johnson & Johnson  компани 2021 онд вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч энэ хугацааг наашлуулж, энэ он дуусахаас өмнө вакцин үйлдвэрлэж эхлэхээр болсон байна. Вакцин боловсруулахад тус компани нэг тэрбум гаруй доллар зарцуулах аж. 

 

Энд дуулгахад, АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод анх удаа эрүүл хүнд коронавирусийн туршилтын вакциныг тарьсан юм. Мөн өнгөрсөн сарын дундуур Оросын "Вектор" төвийн эрдэм шинжилгээний ажилтанд коронавирусийн вакцины туршилтын хувилбарыг тарьсан гээн мэдээлэл гарч байлаа.

 

Харин энэ сарын зургааны өдөр Италийн эрдэмтэд SARS-CoV-2  вирусийг саармагжуулах чадвартай вакцины урьдчилсан хувилбарыг  гарган авч, хулганууд дээр туршихад үр дүн нь батлагдсан байна. Энэ вакцины клиникийн туршилт буюу хүн дээр турших ажлыг 2020 оны намар эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
уртаа:
энэ хэзээний мэдээ вэ? 5-11юмуу
2020-09-28