"Тавдугаар сарын 1-нээс иргэдэд ногдол ашиг тараана гэж мэдэгдээгүй"
2020-05-11

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон.  Ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс тараана гэж мэдэгдсэн ч одоогоор хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд шилжээгүй байна.

 

Ногдол ашгийг талаар тус компанийн хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр "Таван сарын 1-нээс хойш иргэдэд ногдол ашиг тараах ажлыг эхлүүлэх шийдвэрийг компанийн ТУЗ гаргасан. Түүнээс тавдугаар сарын 1-нээс ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ гэж манай компанийн зүгээс мэдэгдээгүй" гэлээ.

 

 

 

Компанийн нийт хувьцааны 18.5 хувийг 2 511 818  иргэн эзэмшиж байна. Эдгээр хувьцаа эзэмшигчдэд нийт 199 тэрбум 736 сая 1090 төгрөгийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тараах юм.

 

Ногдол ашиг олгуулах ажлыг “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны зүгээс зохион байгуулж, төр засагт удаа дараа шаардлага хүргүүлж ажилласан. Үр дүнд нь өнөөдрөөс иргэдийн дансанд ногдол ашиг болох бэлэн мөнгө шилжиж эхэллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Ардуудад угаадасаа цацаж байгаа юм биздээ!!?
2020-05-11
Зочин:
Хэзээ ч орох гээл хувьцааны ногдол ашиг.н үлээгээл байхын
2020-05-11
zochin:
dansni belen bolson humuusinhe mungiig shiljulech.neelgehgui bga humusni avahgui gej bga yum bga bz.ted narig hulene gej yu bdagin.dansaa neelged mungoni belen bson humusihe mungig shiljuuleh heregtei.
2020-05-11
Ene setguulch gegdej baisan hudalch balai A gedeg nohor zailaach. Odoo ch mongo oroogui bgaa.
2020-05-11