НОСК: Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг орон сууцанд оруулна
2020-05-11

 

НОСК-ийн харьяа охин компани байгуулж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг орон сууцанд оруулна

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

 

Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай аж. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаснаар Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ковид-19 шинэ коронавирусний халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй 1300-1500 орчим төрийн албан хаагчдыг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах боломж бүрдэх юм.

Shuud.mn
Сонин хачин