COVID-19: Москвад хоногт 4032 хүн эдгэрчээ
2020-05-11

 

ОХУ-д COVID-19 вирусийн тархалт хурдацтай нэмэгдэж, хоногт илрэх халдварын тохиолдлууд сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байсан. 

 

Харин үүний зэрэгцээ эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн байна. Тухайлбал, өвчлөл хамгийн их бүртгэгдсэн Москва хотод өнгөрсөн хоногт урьд хожид бүртгэгдээгүй тооны хүн эдгэрсэн байна. Москва хотын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Анастасия Раковагийн мэдэгдсэнээр тавдугаар сарын 10-нд 4032 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. 

 

Ингэснээр Москва хотод вирусийн халдвараас эмчлэгдсэн хүний тоо 17 822 болсон бөгөөд эдгэрэх хүний тоо эрчимтэй нэмэгдэж байгааг хотын орлогч дарга онцолжээ.

 

Энд дуулгахад, ОХУ-д тавдугаар сарын 11-ний байдлаар 5,6 сая тест хийгдэж, 221 344 хүн халдвар авсан нь тогтоогдсон байна. Үүнээс 11 656 нь сүүлийн нэг хоногт бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
яаж ийм хурдан эдгээгээд байгаа юм бол өдөрт 4,5 мянгаар нь шүү
2020-05-11