Иран: Пуужингийн туршилтын үеэр өөрсдийнхөө хөлгийг харваж, 19 хүн амиа алджээ
2020-05-12

Ираны зэвсэгт хүчний "Жамаран" хөлөг онгоц Оманы буланд сургуулилалтын буудлага хийх үеэрээ өөрсдийн онгоц болох "Конарак" онгоц руу пуужин харвасан талаарх мэдээлэл өчигдөр гарч байсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ВВС агентлаг нийтэлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх хэргийн улмаас 19 тэнгисийн цэрэг амиа алдаж, 15 хүн шархадсан байна. Хэрэг явдал хөлөг онгоц эсэргүүцэх шинэ пуужин турших үеэр болсон гэнэ. "Конарак" хөлөг онгоц усан дээр пуужингийн буудлагад зориулсан байнуудыг суурилуулж байсан бөгөөд нэг байнаас хангалттай зайд холдож амжаагүй байсан гэнэ. 

 

Тухайн үед хөлөг онгоц дээр хичнээн далайчин байсан талаарх тодорхой мэдээлэл гараагүй байна. Ираны флот хэрэг явдлыг шалгаж байгаа хэмээн мэдэгджээ.

 

"Конарак" нь туслах хөлөг онгоц бөгөөд Нидерландад үйлдвэрлэсэн, 1988 онд анх тэнгист гарч байсан бөгөөд хөлөг онгоц эсэргүүцэх пуужингаар тоноглогдсон байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Иран хариуцлага, найдвартай байдлын хувьд болоогүй л байна даа. Өөрөө өөртэйгээ байлдаад байвал ямар хэрэг байх вэ дээ. Украйны иргэний онгоцийг буудаж унагав. Америк халдах байх гэж панектаад юу л ниснэ таавраар буудаж байсан байх. Аливаа асуудалд нягт нямбай хандах сургамж өгч байна.
2020-05-12