Шатрын бодолтын онлайн тэмцээн өндөрлөв
2020-05-12

Төв аймгийн Шатрын холбоо Монголын шатрын холбооны Бодлого зохиомжийн зөвлөлтэй хамтран тавдугаар сарын 5-10-нд шатрын бодлого бодолтын онлайн тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодруулав.

 

“Хуст-Ойл групп” ХХК ивээн тэтгэсэн, 300 мянган төгрөгийн шагналын сантай энэ тэмцээнд 30 гаруй шатарчин 30 оноо бүхий 6 даалгаврыг гүйцэтгэн, бодох ур чадвар, сэтгэлгээний хурдаараа өрсөлдсөн юм.

 

Тус тэмцээний нээлттэй ангилалд Э.Энхнар (Стейниц академи), А.Эрхэмбаяр (Сүхбаатар аймаг), С.Билгүүн (Алдар спорт хороо) нар эхний байруудад шалгарлаа. Мөн өсвөрийн ангилалд С.Тамир (Сүхбаатар аймаг), Г.Бат-Эрдэнэ (Төв аймаг), Э.Энх-Од (Сүхбаатар аймаг) нар эхний гурван байр эзэлсэн бол Төв аймгийн шатарчдаас Г.Сүхбат, Г.Урангоо нар шагналт байрт шалгарчээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин