Л.Мөнхтүшиг: Дэлхийн 46 улсаас 10836 иргэн  эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан
2020-05-12


Улсын онцгой комиссын шуурхай штабаас  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:


-Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллийг тухай бүрт нь өгч байна. Нутаг буцах хүсэлтээ иргэдийн тоо 1000 гаруй байгаа. Дэлхийн 46 улсаас 10836 иргэн  эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Казакстанаас 1000 гаруй иргэн ирэх хүсэлтээ илэрхийлсэн ч  бид тусгаарлах байрны нөөцийг харгалзаж үзэх хэрэгтэй. Мөн  ОХУ-д суралцдаг 1000 гаруй оюутан  эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлж байна. Тайланд, Сингапур Филиппин улсуудыг татан авах асуудлыг судалж байна. Иргэдийг суулт, өлсгөлөн зарлалаа гээд шууд тусгай нислэг үйлдэх боломжгүй.


МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:


-Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй.

Үүнд: 


-Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг үнэн зөв, гүйцэт бөглөх
-Иргэд холын нислэгт хувь хүний бэлтгэлээ хангах  /онгоцонд суухдаа N95 амны хаалтыг зүүх/
-Иргэд суудлаа солих, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
-Бага насны хүүхдийн хоолыг бэлтгэх гэх бэлтгэл хангах хэрэгтэй гэдгийг онцоллоо. 

 

Түүнчлэн, нүүрс тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал, халдваргүйжүүлэлтийн ажлын талаарх мэдээллийг өглөө. 

 

"Засгийн газраас ашигт малтмалын үйл ажиллагааг тасралтгүй нэмэгдүүлж ирсэн. Энэ сарын 11-ны өдөр Гашуун Сухайт боомтоор гарах чиглэлд 386 тээврийн хэрэгсэл, 40 мянган тонн нүүрс, 48 тээврийн хэрэгслээр 1937 тонн зэсийн баяжмал гарсан байна. Нийт 459 тээврийн хэрэгсэлд хилийн мэргэжлийн хяналтынхан ариутгал халдваргүйжүүлэлт, жолоочийн тусгаарлах байдалд хяналт тавьсан. Шивээ-Хүрэн боомтоор 160 машинаар 16161  тонн нүүрс гаржээ. Ажлын өдрүүдэд Өмнөговь аймгийн хоёр боомтоор 700 гаруй машин нүүрсний тээвэрлэлт хийж  байгаа. Иргэд бусад төрлийн гоц халдвараас сэргийлж, анхаарах хэрэгтэй байна. Ховд аймаг руу  23 түүхий тарваганы  махыг оруулж  байгаад илэрсэн. Ийм зөрчил Улаанбаатар хот руу орж ирэх хөдөлгөөнд долоо хоногт 4-5 тохиолдол гардаг. Хаврын улиралд амьтны түүхий цус уух зэрэг маш их эрсдэл бий болгож байдаг. Малын сэг зэмийг устгах, ажлыг яаралтай зохион байгуулж ажиллах хэрэгтэй" хэмээн  МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээллээ.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин