COVID-19: Ухань хотын бүх оршин суугчдыг оношилгоонд хамруулна
2020-05-12

2019 оны  12 дугаар сард шинэ төрлийн өвчлөлийн тархалтын голомт болж байсан Хятадын Ухань хотын оршин суугчдыг 10 хоногийн дотор коронавирусийн оношилгоонд хамруулахаар болсон талаар Regnum мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, COVID-19 тахалтай тэмцэх хотын шуурхай штаб шинэ төрлийн коронавирусийн нуклеины хүчил хүний биед байгаа эсэхийг шалгахын тулд бүх оршин суугчийг оношилгоонд хамруулах үүрэг өгсөн байна.

 

Энэхүү шийдвэр нь сүүлийн 35 хоногт анх удаа зургаан тохиолдол Уханьд бүртгэгдсэний дараа гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин