Улаанбаатарт 23 хэм дулаан байна
5-13

Малчид, иргэдэд зориулсан  мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, говь, тал, хээрийн бүс нутгаар салхи, шуургатай байна.

 

2020 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр, шороон шуурга шуурна. 21-23 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин