“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат сонгуульд нэр дэвших эрхгүй
2020-05-13

Гэрэл зургийг MPA.mn

 

"Эрэл" группын Ерөнхийлөгч Б.Эрдэнэбат "Эх орон” намаас УИХ-ын сонгуульд оролцох болсноо зарласан. Гэтэл 2020 оны Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн зургаадугаар бүлгийн 29 дүгээр зүйл буюу сонгуульд нэр дэвших заалтаар нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна өргүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, банк болон бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон төлбөл зохих ЗЭЭЛ, БАРЬЦАА болон батлан даалтын өр төлбөргүй байх шаардлага тавьжээ. 

 

Б.Эрдэнэбат нь их хэмжээний банкны өрөөс гадна бусдаас хөрөнгө оруулалт нэрээр олон тэрбум төгрөг залилсан, нэг барьцааг олон банкинд тавьж мэхэлсэн зэрэг хэд хэдэн асуудлаар цагдаад шалгагдан, зарим хэрэг нь шүүхэд шилжээд байгаа юм. 2017 оны 6 дугаар сарын 8-нд Хаан банкны нэхэмжлэлтэй “Эрэл” ХХК-д холбогдох 33 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нараас хохирол учруулсан мөнгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаануудыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан.

 

Хөгжлийн банкны ТУЗ-өөс “Эрэл” ХХК-д олгосон зээлийн барьцаанд зээлдэгчийн Хан-Уул дүүргийн III хороонд байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн газар эзэмших эрхийг барьцаалахыг даалгасан байдаг ч Б.Эрдэнэбат ямар аргаар барьцаа хөрөнгөгүйгээр зээлээ авч чадсан нь нэн ойлгомжгүй байгаа билээ. Байшин үйлдвэрлэх комбинат төсөлд зориулж 2014 онд олгосон зээлээс 13.1 еврог Б.Эрдэнэбат 2019 оны 6 дугаар сард төлж барагдуулсан байх ёстой. Гэтэл энэ этгээд өөрийн зээлийн үүргийг биелүүлээгүй асуудлаа улс төржүүлж, намын харъяалал руу чихэж явна.

 

Хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 23 сая ам.доллар, 13.1 сая еврогийн зээлийг жилийн найман хувийн хүүтэй, 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаатайгаар авсан ч эргэн төлөлт огт хийгээгүй. Тийм учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банк"-аас авсан 99.5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй ноцтой зээлдэгчдийн нэг хэмээн мэдэгдэж байлаа. Хугацаа хэтэрсэн асар их хэмжээний өртэй, залилангийн хэргийн шинж бүхий олон үйлдэлд холбогдсон ийм этгээдийг нэр дэвшүүлбэл СЕХ маш ноцтой хардлагад өртөх юм. Хэрэв ингэхэд хүрвэл Сонгуулийн тухай хуулийн 125.4.1, 125.4.2, 125.4.3 заалтуудыг чанд баримталж Б.Эрдэнэбатыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байхыг СЕХ-ноос сонгогчид шаардан эсэргүүцэх болно.

 

Сонгуулийн хуулинд нэр дэвшигч нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байна. Хэрэв аль нэг аж ахуйн нэгжийн 51 болон түүнээс дээш хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх ёстой гэж заасныг Б.Эрдэнэбат хангахгүй. Яагаад гэвэл "Эрэл" компани татвараас 27 тэрбум төгрөг зувчуулсан, одоо болтол төлөөгүй яваа гэх ноцтой мэдээлэл хэвлэлээр гарч байсан.

 

Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарыг 2020 оны 1 дүгээр сард Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоол гаргасан.  Гэтэл Д.Сэргэлэн элдэв арга саам хэрэглэн цагдаад мэдүүлэг өгөхгүй байх, шүүх хурлыг хуралдуулахгүй сунжруулахаар хичээж байна. Тэрээр онц шаардлагагүй байхад өөртөө хагалгаа хийлгэн Улсын нэгдсэн 2-р эмнэлэгт хэвтсэн асуудал нь нягтлан шалгах ёстой сэжигтэй үйлдэл болоод байна.

Э.Сонор

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
gishuun bolno gedeg chuny xulgaich naryn boognorol bolloo shiliin xulgaichid l baux yum
2020-05-14
Eruul bishee:
Ene eruul asuudal lav bish.
2020-05-14
Эхлээд зүгээр ясыг нь цайтал ажлыг нь хийлгэ! тэгээд өрөө суутга гүйцээ!!! бүү чөдөр тушаа болцгоо
2020-05-13
Содномцэрэнгээс өөр хүлээх зүйл бий гэж үү
2020-05-13
Nam bus irgen:
Batlamjiig ni uguhgui baih yostoi baisan yum bishuu songuuliin horooni malnuudaa.
2020-05-13
!!!!:
Shiren nuurelsen hudlaa ineesen Badarch guain huu Aaw ni uul ni daruuhan jolooch baisan hun dee !
2020-05-13
Oilgoo Erdenbataa !:
Erel ehleed Mongol ulsaas hussan mongnuudee tochih daraa ni 2024 onoos orgui hiisen yumtai baij gemeene UIH d ner dewshih estoi shuu !
2020-05-13
иргэн:
Энийг хөөрхий дэвшүүлчээч, гомдлын мөр. Угаасаа гарахын биш.
2020-05-13