Авто уралдаан эргэн ирнэ
2020-05-13

"Формула-1" ангиллын машины уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 5-нд эхэлнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, "Формула-1"-ийн удирдлага зөвшөөрлийг Олон улсын автомашины холбооноос өнгөрсөн баасан гарагт авчээ.

 

Тэмцээн Австрид хоёр үе шаттайгаар явагдана. Тэмцээний эхний шат долдугаар сарын 5-нд явагдах бол хоёрдахь шат долдугаар сарын 8 эсвэл 9-нд болж магадгүй аж. Үүний дараа Их Британид мөн хоёр үе шаттайгаар явагдах аж. Тэмцээнийг үзэгчгүйгээр явуулах бөгөөд шууд дамжуулалт хийх телевизийн баг л нэвтрэх боломжтой. Коронавирусний цар тахлын улмаас "Формула-1"-ийн хуваарьт томоохон өөрчлөлт орсон юм. Өмнө нь Австрали, Монако, Францад болох ёстой байсан гранпри цуцлагдсан бол бусад тэмцээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин