Сонгууль-2020: Горилогчдын марафон үргэлжилж байна
2020-05-13

 

УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулахаар өргөдөл, бичиг баримтыг хүлээн авч байна. УИХ-ын сонгуулийн хуулийн 29.1-т “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл санал авах өдрөөс 45 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, долоо хоногийн дотор дуусгавар болгоно” гэсэн заалттай.  Энэ удаагийн сонгуульд 15 нам, 4 эвсэл өрсөлдөхөөр СЕХ-ноос батламжаа гардаж аваад байгаа бол 208 бие даан нэр дэвшигч бүртгүүлээд  байгаа.

 

У.Хүрэлсүхийн баг хэрхэн бүрдэх вэ?

 

Тиймээс улс  төрийн намуудын байр нэр дэвшихээр горилогчдын хөлд дарагдсан байгаа. МАН-ын бага хурал энэ сарын 15, 16-нд хуралдаж нэр дэвшигчээ тодруулна. Тус нам нэр дэвшихээр горилогчдоос ямар нэг татаас, хандив авахгүй гэдгээ эрт мэдэгдсэн. “Шударга, мэргэшсэн боловсон хүчин, өөрийн хүнээ нэр дэвшүүлнэ” гэж Ерөнхий  сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх  онцолж байгаа. Харин тус нам дахь Шинэчлэлийн хөдөлгөөнөөс нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан “ЖДҮ”, “60 тэрбум”-ын асуудалд холбогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг МАН-ын Хяналтын хороондоо хүргүүлээд байгаа. Нөгөө талаас нэр дэвшигчдээсээ мөнгө авч сонгуулийн санхүүжилтээ босгохгүй гэсэн нь олон нийтийн дунд, тэр дундаа өрсөлдөгч хүчний хардлагыг дагуулж байгаа. Өрсөлдөгч улс төрийн намууд эрх баригч хүчин МАН улсын төсвөөс сонгуулийн санхүүжилтээ босгох гэж шүүмжилж байгаа юм. Ямартай ч сонгуульд тус намаас нэр дэвшин өрсөлөхдөөр горилогчид өргөдлөө хүргүүлсээр байгаа юм. Харин олон нийт У.Хүрэлсүхийн өөрийн баг хэрхэн бүрдэхийг чих тавин хүлээж байгаа.

 

100 саяын дэнчингээс хэн тодрох вэ?

 

Сөрөг хүчин АН-ын тухайд нэр дэвшихээр горилогчдоосоо 100 сая төгрөгийн дэнчин авч байгаагаа эртнээс зарласан. 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө араасаа хэл ам дагуулж, албан тушаалыг наймаа явагдана гэж өрсөлдөгч улс төрийн хүчнүүд шүүмжилж байгаа. Үүгээр зогсохгүй 100 сая төгрөгийн дэнчинг эсэргүүцсэн бүлэглэл ч нам дотор нь үүссэн. Ямартай ч тус нам энэ сарын 15-нд ҮБХ-гоо хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулна. 100 сая төгрөгөөр дэнчин тавьсан эрхмүүдээс хэн хэн сонгуульд өрсөлдөх эрхээ авах нь мөн л олныб анхаарлын төвд байна.

 

Сонгуульд эвсэл болон орж байгаа улс төрийн хүчнүүдээс "ШИНЭ" эвсэл дэх ШИНЭ нам нэр дэвшигчээ тодруулан зарлаад байгаа. Тус намаас нэр дэвшигчид дотор олны танил улс төрч, сэтгүүлч, урлаг соёлын зүтгэлтнүүд багтсан байна лээ. 

 

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд хамгийн олон буюу 208 бие даагчид өрсөлдөхөөр гарын үсэг цуглуулж байна. Бие даан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж байгаа эрхмүүд дотор Ерөннхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, хотын экс мэр Э.Бат-Үүл, УИХ-ын экс гишүүн Н. Номтойбаяр гээд улстөрчдөөс гадна  олны танил хуульч, бизнесмэн, эдийн засагчид бий.

 

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 17-ны эхлэн СЕХ-нд материалаа хүргүүлнэ. СЕХ хуулийн дагуу тав хоногийн дотор улс төрийн нам, эвсэл, бие даагчийн материалыг хүлээн авч, долоо хоногийн хугацаанд шалган, зургадугаар сарын хоёронд нэр дэвшигчдийн нэрсийг зарлан, батламж гардуулах юм. Тиймээс ирэх өдрүүдэд улс төрийн хүчнүүдэд нэр дэвшигчийн марафон ширүүхэн үргэлжлэх шинжтэй. 

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Ñîíãîã÷:
Нам дагаж навсаганасан юмнуудыг дэмжихгүй ээ! Бор зүрхээрээ яваа бие даагчдыг дэмжинэ ээ!
2020-05-13
Бат:
Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожно таньд өөр гарц байна уу эсвэл АН-МАН-МАН-АН гэсээр дуусах уу
2020-05-13
Зочин:
Дампуурлаа зарлаж газар нутгаа зарах байдалд орцгооё гэвэл энэ хоёр намыг энэ намуудаас биед даагч болж жүжиглэж байгаа нөхдүүдийг дахиад л сонгох байх даа
2020-05-13
!!!!!!!!!!!!:
SEH- oo Hulgaich nart bitgii Mandat olgooroi !
2020-05-13