Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт"-ийн асуудлаар чуулганд танилцуулах шаардлагатай байна
2020-05-13

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулан баталсны дараагаар гишүүд горимын санал хэлэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

 

-Автомашины татварыг чөлөөлөх хуулийн төслийг чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлаас хасчээ. Үүнийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч гэсэн хүсэлт байна гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд багтаах боломжгүй. Маргаашийн хуралдаанд оруулах эсэхийг Төсвийн байнгын хороо шийдээрэй гэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

 

-Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл ямар шатанд байгаа бол. Таны өгсөн чиглэлийн дагуу сайн ажилласан. Хуулийн төсөл боломжийн түвшинд хүрсэн. 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

 

-УИХ чуулган завсарлахаас өмнө "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ-д танилцуулах шаардлагатай байна. Онцгой дэглэмийн үед асуудал гарсан. Энэ асуудлыг хаалттай эсвэл нээлттэй танилцуулмаар байна. 

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

 

-Аймгийн төвд бүх асуудал байна. Улаанбаатартай адил утаа, хөрсний асуудал байна. Ард иргэдийн нутагтаа сайхан амьдрах санаачлага гарч ирж байна. Ард иргэдийн санаачлагаар хийгдсэн зүйл ажил болдог юм байна. Тиймээс аймгийн төвүүдийг хот болгох асуудлаа шийдмээр байна. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Л.Оюун-Эрдэнэ сайдын танилцуулгыг баасан гаригийн мэдээллийн цагаар танилцах бололцоог УИХ-ын Тамгын газартай ярилцаад өгье. Л.Энх-Амгалан гишүүний гаргаж байгаа санал маш чухал. Гэвч өргөн баригдаагүй байна. 

 

Ийнхүү чуулганы хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
худлаа шаагаад бай. хамгийн их идсэн нь бүр өмнөх жилүүдэд. баригдах гэхээр складаа шатааж байсан гэж цуурч байв.
2020-05-13
МАНгарууд Эрдэнэт үйлдвэрт шахсан шахаагаа ил болгоорой.
2020-05-13
Зочин:
ДУТУУ АЛСАН МОГОЙ ШИГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЭРДЭНЭТЭЭР ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ ҮНЭН ТОГЛОСОН БАЙГАА ЮМ. ҮҮНИЙГ ЖИЛДЭЭ ГАНЦААРАА 40 ГАРУЙ ТЭРБУМААР ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЛЖ ИДДЭГ ГЭЖ Н.АЛТАНХУЯГ БҮР ТООТОЙГООР НЬ ХИЧНЭЭН Ч УДАА ИЛ ТОДООР ЗАРЛАВ. ЯАСАН НӨГӨӨ ГЭРЧ ГАРЧ ИРЭЭД ШУУД НЭР ЗААЖ ХЭЛБЭЛ БАРИВЧИЛЖ ХОРЬЖ ШАЛГАДАГ ГЭДЭГ ЧИНЬ, ГАНЦ ЗАГДАА ДЭЭР ХЭРЭГЖЭЭД ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ДЭЭР ХЭРЭГЖДЭГГҮЙ ХУУЛЬ УУ? ЭЛБЭГДОРЖИЙН ХУЛГАЙ ЗАЛИЛАН ОФФШОР МӨНГӨ УГААЛТ ЗУРГИЙН ХУЛГАЙ ХУЛГАЙН АН ЗОРИГИЙН АЛАГДСАН ХЭРЭГ ӨВӨРХАНГАЙН АВТЫН ОСОЛ АНУ-Д ЗУГТАЖ ОЧИЖ ОРОГНОСОН ХҮН ДЭРЭМТЭЛЖ МӨРДҮҮЛСЭН ГЭХ ЗЭРГЭЭР МӨН Ч ОЛОН ГЭРЧ ГАРЧ ИРЖ, НЭР ЗААН МЭДҮҮЛСЭН. ГЭТЭЛ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ТАГ. ИНГЭЖ БАЙГААД ГЭРЧИЙГ УСТГУУЛАХ, АЙЛГАН ДАРАМТЛАХ, АРГАНДАА ОРУУЛАХ, ЭД МӨРИЙН БАРИМТАА НУУХ, УСТГАХ ГЭЭД ГЭМТ АЖИЛЛАГАА ХЭДИЙНЭЭ ЯВАГДСАН БОЛО ЯАХАВ???
2020-05-13
худлаа шаагаад бай. хамгийн их идсэн нь бүр өмнөх жилүүдэд. баригдах гэхээр складаа шатааж байсан гэж цуурч байв.