121 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг буцаажээ
2020-05-13

 

УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр 208 иргэн Үндэсний аудитын газар т мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Эдгээрээс 121 иргэний мөрийн хөтөлбөрт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарган, буцаажээ. 

 

Нэр дэвшихээр горилогчид буцаагдсан мөрийн хөтөлбөрөө засаад тавдугаар сарын 14-ний дотор ҮАГ-т дахин хүргүүлэх боломжтой юм. 

 

ҮАГ бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
бие даагчид гэж хог шаарууд зайл.
2020-05-13