ВИДЕО: Яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байна
2020-05-13

 

ЦЕГ болон Экологийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Экологийн цагдаагийн албаны ахлах байцаагч, цагдаагийн ахмад  А.Ариунзаяа:

 

-Экологийн цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийж илэрсэн зөрчилд хуульд заасан хариуцлага тооцох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 20-ны өдрийн хооронд Нийслэлийн байгаль орчны газартай хамтран “Түгээмэл-2020” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан  нийт 32 аж ахуй нэгжийг шалгахад түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25-р зүйл, Ашигт малтмалын тухайн хуулийн 35,3-р зүйлд заасан буюу хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй 2020 оны менежмент төлөвлөгөө, 2019 оны үйл ажиллагаанй тайлан батлуулаагүй,  2019 оны нөөц ашиглалтын төлбөр төлсөн баримтгүй,  Газар ус ашиглах гэрээ дүгнэлтгүй, тусгай зөвшөөрөл цуцлагдсан боловч, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан зэрэг нийт  18 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, Зөрчлийн тухай хуулийн 7.12.4-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажил нээн шалгаж ажиллаж байна. Мөн зөрчил гаргасан байгууллагад Зөрчлийн тухай хуулийн 7.12.4 зааснаар тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан  иргэн хуулийн этгээдийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох, хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй иргэн аж ахуй нэгж хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох буюу учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, арга хэмжээ хариуцлага тооцох заалттай гэж мэдээллээ.

 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

 

-Энэ оны тавдугаар сарын 04-ны өдөр Ховд аймагт оршин суух иргэн Х-ээс цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Энэ өргөдөл нь цэргийн алба хааж байгаа хүний биед гэмтэл учирсан байна гэсэн өргөдөл. Энэ оны дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө зэвсэгт хүчний дугаар ангийн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г, түрүүч Б нь харуулын цэгийн сонор сэрэмж алдлаа гэсэн үүднээс  эрх чөлөөнд нь халдаж, гэмтэл учруулсан гэдэг энэ асуудал цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байна. Ховд аймгийн Цагдаагийн газраас иргэнээс  өргөдөл гомдол ирсэн даруйд нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 28.3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ сарын 09-ний өдөр  аймгийн прокурорын газарт хүргүүлсэн байна гэв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин