ЭМЯ: ХӨСҮТ-д амаржсан эх хүүхдийн биеийн байдал сайн байна
2020-05-13

Тусгай үүргийн нислэгээр ирж Зүчи зочид буудалд тусгаарлагдсан 25 настай эмэгтэй өнөөдөр /2020.05.13 эсэн мэнд амаржиж охинтой болжээ.

 

Бүсгүйг ХӨСҮТ-д шилжүүлж мэргэжлийн эмч, сувилагчид нярайг эх барьсан байна.

 

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Уг эмэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд хоёр удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй сөрөг гарсан юм. Ээж охин хоёрын биеийн байдал сайн байна" гэж мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин