Г.Занданшатар: Сүүлчийн зоосоо хүртэл шавхсан
2020-05-14

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав. Үүний дараагаар гишүүд горимын санал хэллээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

 

-Чуулган завсарлахаас өмнө Монголбанкны мэдээллийг сонсмоор байна. Яагаад гэвэл арилжааны банкуудын зээлийн хүүний нөхцөлийн сонсмоор байна. Сэлэнгэ аймгийн төлөөлөл 200 гаруй хүн миний нэр дээр бичиг ирүүлсэн. Арилжааны банкууд нэмэлт хүүгийн хүү авч байна гэж байна. Мөн хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг өгч байгаа. Иргэдээс иргэн бүрт мөнгөн дэмжлэг өгөх боломж байна уу гэсэн  хүсэлт ирүүлж байна. АН иргэн бүртээ 1.2 сая төгрөг өгөх санал гаргаж байсан.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Монгол Улс ам.доллар хийдэггүй, үйлдвэрлэгч орон биш. Энэ хүнд нөхцөлд тэвчиж болох бүх зардлыг тэвчиж, хөрөнгө оруулалтыг танаж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, тусгай хэрэгцээтэй иргэдийн халамжийг нэмэгдүүлсэн. Энэ бүхэнд нийтдээ 792 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн. Сүүлчийн зоосоо хүртэл шавхаж гаргасан.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 

 

-Дараагийн парламентад байгалийн баялаг, улс төрийн намын тухай хууль гээд шинэчлэл хүлээсэн асуудал байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан амин сүнсийг авч үлдэх хуулийг батална гэж шинэ парламентад итгэж байна. 

 

Ийнхүү гишүүд горимын санал хэлсний дараа хэлэлцэх асуудалдаа орлоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Od:
Shuudiinhan tshimaar jirgeed baihaar ondor nastanguudiinhaa amidraliig neg shinjmeer ym daa emnii mongogui hongololt nertei bolobch odorjin oocherloj zogsood hooson hotsorch bn. Uuniig ooriinhoo saitaar sain tailbarlaad ogmoor bn. Ta muusainuud hogshirson chini hini chini odoo ta nar niigemd hereggui geh baih l daa zaluu humuus bolood?!?!?!
2020-05-14
Tender nertei hulgaigaa l zogsoochih... dandaa Tanai namiin nuhuduud l ajiliig ni avtsan bna gesen shdee... Uvs, uvurhangai aimaguud barimttai ni delven taviad bgaa bizdee
2020-05-14