Сери-А зургадугаар сарын 13-нд эргэж ирэх үү?
2020-05-14

 

Итали улсын Засгийн газраас зөвшөөрөл өгсөн тохиолдолд Италийн хөлбөмбөгийн Сери-А лиг тоглолтоо үргэлжлүүлэхэд бэлэн байна. Лхагва гаригт лигийн ерөнхий ассемблей цахимаар хуралдаж “Засгийн зөвшөөрөл, эрүүл ахуйн шаардлагын хүрээнд” эхлэх товоо тогтоохоор болжээ.

 

Италийн хөлбөмбөгийн клубүүд тавдугаар сарын эхнээс бэлтгэлдээ орсон ч тоглогчид бүгдээрээ хувь дангаараа дасгалжиж байгаа юм. Бүтэн баг хамарсан бэлтгэлийг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөжээ. Сери-А гуравдугаар сарын 9-нд тасалдаад, бүтэн 12 тойргийг тоглолгүй өнгөрөөгөөд байна. Улирлын өмнөх хуваариар бол одоо 4-хөн тойрог үлдээд буй. Турин хотын “Ювентус” клуб Сери-А лигт есдэх удаагаа түрүүлэх боломжтойгоор хүснэгтийг тэргүүлж яваа бол “Лацио” тэднээс ганцхан оноогоор хоцорч байна.

 

Итали улс нь коронавирусын тахалд хүчтэй нэрвэгдсэн орны нэг бөгөөд Сери-А лигийн хөлбөмбөгчдөөс нэг бус хүн covid-19-өөр өвчилжээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин