"Шинэ зуун мод" хот байгуулахаар батлав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Засгийн газраас олон улсын нисэх буудлыг түшиглэн баригдах Төв аймгийн нутаг дахь шинэ хотыг Аэросити гэж нэрлэсэн байсан бол гишүүн Д.Лүндээжанцан Тулуй гэж нэрлэх санал гаргаж байлаа. Гэвч гишүүдийн хүсэлтээр тэрбээр саналаа татсан юм. Харин Төв аймгийн ИТХ-аас иргэдийн саналыг үндэслэн Шинэ зуун мод гэж нэрлэх санал гаргасныг байнгын хороо дэмжсэн байлаа.
Чуулганы хуралдаанаар байнгын хорооны дэмжсэн Аэросити нэрийг Шинэ зуун мод хот болгон өөрчлөх саналаар санал хураалт явуулав. Уг нэршлийг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ийнхүү тогтоолын төслийг 83.2 хувийн саналаар баталлаа. Дараагаар нь Эрүүл мэндийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ