ФОТО: Нэрт зохиолчийг эцсийн замд нь үдлээ
2020-05-15

Монголын утга зохиолын нэгэн их өндөрлөг болсон Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, Төрийн шагналт, СГЗ, Дарамын Батбаяр таалал төгслөө. Нэр зохиолчтой ар гэр, дотны нөхөд нь өнөөдөр УДЭТ-аас салах ёс гүйцэтгэв. 

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Дарамын Батбаяр нь 1941 оны 11 сарын 1-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. 1966 онд Монгол улсын их сургуулийн геологийн салбарыг төгсөөд инженер – геологичоор ажиллаж байснаас гадна Монголын радиод сурвалжлагч, Соёлын яаманд мэргэжилтэн. "Цог" сэтгvvлд нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

 

1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. "Мөнх тэнгэрийн хүчин дор" туульсын киноны зохиол бичилцэж "Дөшин жирмийнхэн", “Гэгээ", "Ногоон сүмийн сүүдэр", "Цөөрөм", "Хайрыг хайрла" зэрэг олон жүжиг бичиж МЗЭ-ийн шагнал хүртсэн байна.

 

 

Тэрбээр "Өндөрт хатгасан туг" тvvхэн найруулал /1972/, "Жаргалын найман морь"/1974/, "Алтан бөгж" / 1979/, "Шувуу бүхэн жаргалтай" /1983/, "Аниргүйн эрвээхэй" /1983/, "Цахилж яваа гөрөөс" /1984/, "Ирэх өдрүүдийн нар сар" /1987/, "Айсуй баярын зөн" /1990' "Саахалтын нууранд ангир дуугарна" /1990/, "Амрагийн тэнгэр" /2001/, "Хайрыг хайрла" /УБ, МУЗД 73-р боть 2001/, "Мемонтог бvтээхүй" /2001/ ном бvтээжээ.

 

1998 онд "Цахилж яваа гөрөөс" туужаараа Төрийн шагнал хүртсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Даваа:
Ум ма ни бад ми хум. Эх орондоо монгол хүн болж төрөөрэй
2020-05-19
Зочин:
Ум ма ни бад ми хум. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг шиг түвшин сайхан хүмүүсийн нэг дээ. Сайн төрлийг олох болтугай.
2020-05-18
Ум ма ни бад ми хум. Эрдэмт хүн даруу. Их мөрөн дөлгөөн гэдэг шиг сайхан хүн байсан даа.Сайн төрлийг олох болтугай.
2020-05-18
ЗОЧИН:
ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. УМ МА НИ БАД МИ ХУМ. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ???
2020-05-18
Ум ма ни бад ми хум. Эрдэмт хүн даруу. Их мөрөн дөлгөөн гэдэг шиг сайхан хүн байсан даа.Сайн төрлийг олох болтугай.
zochin:
Olon saixan zoxiol uran byteeleer Mongoliin ard tumnii xair xyndetgeliig xuleesen erxemseg xyn ta ex tengertee taivan noirs doo
2020-05-15
зочин:
Монголын ард түний сор болсон сайхан хүмүүсийн нэг байлаа. Эх болсон Монгол орондоо эргэж төрөөрэй. Ум сайн амгалан болтугай.
2020-05-15
um ma ni bad me hum
2020-05-15
zochin:
Um ma ni bad mi hum
2020-05-15