Шигшээ багийн тамирчид ОУХМ цол хүртлээ
5-15

Хөлбөмбөг, футзалын үндэсний шигшээ багийн төлөө хүчин зүтгэж Монгол орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөхийн зэрэгцээ дотоодын тэмцээн уралдаануудад аварга хэмээх эрхэм цолтой тоглогчид мастерын цол тэмдгээр энгэрээ мялаасан байна. Тодруулбал футзалын үндэсний шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнээс олон тоглолтод Монголын нэрийн өмнөөс оролцсон П.Алтантулга, Э.Ганзориг, Э.Пүрэвдорж, Б.Мөнгөнтулга нар Олон улсын хэмжээний мастер цол тэмдгээр шагнуулав.

 

Ингэснээр Монголын футзалын түүхэнд анхны ОУХМ-ууд төрлөө. Мөн хөлбөмбөгийн шигшээ багийн хамтаар ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан багаас Н.Цэдэнбал, Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, Б.Ариунболд, Б.Даваажав, Д.Төрбат, Б.Гарьдмагнай нар ОУХМ-ийн цол тэмдэг хүртэв.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Utaggui:
Ene SOZ ueiin sportiin master olon ulsiin hemjeenii master geh met utaggui tsol gunshingaa bolichihoj boldoggui l iym bhdaa. Delhiid chin ynz bvriin holbooduudiin avraga, sonirhogch, pro gej l bgaa iym shig bhiin,
2020-05-15
зочин:
байж л байг.манайх ямар гадаадууд шиг монго толдог биш.ене цол чинь урам огдог бхгуй юу