Д.Нямхүү: Таван хүн эдгэрсэн, халдварын тоо нэмэгдээгүй
2020-05-15

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.015/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхийн 216 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж нийт 4 сая 519 мянган хүн өвчлөөд байна. Үүнээс 1.7 сая хүн эдгэрч 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.  Сүүлийн 24 цагийн байдлаар 94 мянган хүн шинээр халдвар авч 5 мянга гаруй хүн нас баржээ.

 

Нийт тохиолдлын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил улс тэргүүлсэн хэвээр байна. ОХУ-д сүүлийн нэг хоногийн дотор 9974 шинэ тохиолдол нэмэгджээ. Тус улсад өдөрт дунджаар 10 мянга гаруй тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 252 мянга гаруйд хүрээд байна. Халдварын дийлэнх хувь нь Москвад бүртгэгдэж байгаатай холбогдуулан тус хотын захирагч өдөрт 70 мянга цаашид 100 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж. 

 

БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн долоо хоногт халдварын 6 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс улбаалан бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Япон улсад үндэсний хэмжээнд тогтоосон онц байдлыг хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргасан. Тухайлбал халдварын тархалтыг хязгаарлаж, цаашид тархаахгүй байх боломжтой гэж үзсэн 39 муж, орон нутагт онц байдлыг цуцалсан байна. 

 

Манай улсад нийт 98 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Туркийн Испанбул хотоос өчигдөр тусгай үүргийн онгоцоор 179 иргэн ирсэн. Мөн  Алтанбулагийн боомтоор ОХУ-аас 200 гаруй иргэн ирснийг Дархан-Уул, Батсүмбэрийн амралт сувилалд байрлуулжээ. Ингээд нийт 402 хүн ажиглалтад нэмэгдэж өнөөдрийн байдлаар Монгол Улсы хэмжээнд тусгаарлалтын байранд 1619 хүн байна. Харин  хилийн чанадад байгаа 32 монгол иргэн COVID-19 халдвар авснаас 15 нь эдгэрч ажилдаа орсон бол үлдсэн нь гэрийн тусгаарлалтад байгаа аж. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ээс өнөөдөр таван хүн эмчлэгдэж дараагийн шатны хяналтад шилжиж байна. Ийнхүү нийт 20 хүнийг эмчиллээ. Таван хүний дөрөв нь 20-21 насны оюутан, нэг нь 55 настай эмэгтэй. Эмчилгээ хийлгэсэн дэд хоног нь 55 бол дунджаар 25-30 хоног эмчлэгдээд эдгэрч гарч байна. Монгол Улсад 98 хүн халдвар авснаас 20 хүн эдгэрч гарч бидний хяналтад өнөөдөр 78 хэвтэн эмчлүүлж байгаа бол хяналтад ХӨСҮТ-д 171 хүн байна. Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй" гэж мэдээллээ.

 

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд COVID-19 халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ene Nyamhuu gedeg emch yor ni yu hiigeed bgaam zugeer l medeelegch l yum bishuu ene bol OD bish shiuu dee nohodoo
2020-05-15
zochin:
edgerelt ih muu bna shdee emchilj edgerj chadaj bgaa yum bgaa yumuu
2020-05-15
NYAMHUU MEDEELEL HURGEJ BGAA BOLHOOS EMCHILGEENII BAG NI AR TALD NI CHIMEEGUI AJILLAJ BGAA. YUND DANDAA INGEJ UNGUTSHUN SETGEJ BAIDGIIN
2020-05-15
Өгөх байлгүй дээ.
2020-05-15
ЗОЧИН:
АШГҮЙ ДЭЭ, ЭНЭ НЯМХҮҮ ЭМЧИД ГАВЪЯАТЫГ НЬ ӨГЧИХӨД ЯАДАГ БАЙНАА БАТТУЛГАА???, ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАЖ, ГАДААД, ДОТООД ӨЧНӨӨН ХҮН ЭДГЭЭЖ БАЙНА,ХАЛДВАР ТАРХААХГҮЙ БАРЬЖ ЧАДАЖ БАЙНА, ӨВЧИНИЙГ ЭМЧИЛЖ ЭДГЭЭЖ ЧАДАЖ БАЙНА. МУНДАГ БАЙНАА, БАХАРХАМААР САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ ХӨСҮТ БОЛОН НЯМХҮҮ ДАРГА???, ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД ХАРИН ӨӨРСДИЙГӨӨ САЙН ХАМГААЛААРАЙ???
2020-05-15