Бүтэн эхлүүлсэн ч бүрэлдэхүүнээ өөрчилсөн бүрэн бус парламент
2020-05-15

 

Өнөөдөр байнгын үйл ажиллагаатай 7 дахь парламентын хаврын отгон чуулган завсарлаж байна.  Дөрвөн жилийн өмнө нэг нам дангаар сонгогдвол төр түвшин, түмэн олон амгалан байна гэж сонгогчид тооцоолон Монголын улс төрийн ууган хүчин МАН-д итгэл хүлээлгэсэн.

 

М.Энхболдоор удирдуулсан МАН УИХ-д 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан нь саяхан мэт ч цаг хугацаа нэгэнтээ дөрвөн оныг улиран одож, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байна.

 

МАН гурван гишүүнээ чөлөөлж, гурав дахь хүчний төлөөлөл хаагдсан

 

Төрийн эрх барих дээд байгууллага долоо дахь удаагийн парламент МАН 65, АН 9, МАХН нэг, бие даагч нэг гэсэн 76 бүрэн бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байлаа. Харин бүрэн эрхийн хугацаагааа дуусгавар болгож байгаа энэ үед парламентын бүрэлдэхүүнд эрс өөрчлөлт орж МАН 62 /Д.Гантулга хүчингийн, Б.Батзориг “ЖДҮ”-гийн, Н.Номтойбаяр мөрдөн байцаалтын нууц задруулсан хэргээр тус тус УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн./,  АН 9 /Ардчилсан нам анх 9 суудалтай бүлэг байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн бол замын дундаас Ж.Батзандан, Л.Болд нар намаасаа гарч,  “ШИНЭ нам байгуулсан. Харин сонгуулийн энэ жил МАХН-ын гишүүн О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар АН-д элсэж, тэдний  батламж дээрх тамганы бэх ч хатаагүй байгаа/, ШИНЭ намын хоёр /Л.Болд, Ж.Батзандан/ гэсэн бүтэцтэй өндөрлөж байна.

 

 

Үнэмлэхүй олонхийн үймээн

 

Үнэмлэхүй олонх эрх баригч хүчин МАН-ын “Бид зүтгэнэ, хамтдаа бүтээе” гэсэн сонгуулийн уриагаа өнгөрсөн дөрвөн хэрэгжсэн эсэхэд удахгүй сонгогчид дүнгээ тавина. МАН төрийн эрх барьсанаас цагаасаа амлалаа умартаж, эрх мэдэл, албан тушаалтай тэмцэлдсээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгож байна. Энэ нь УИХ дахь МАН-ын бүлэг 32:33-аараа талцсан хэвээр дуусгавар болгож байгаагаар нотлогдоно. Аль ч парламентын үед эрх баригч хүчний УИХ дахь бүлэг нэгэн цул байдаг  байсан бол энэ удаад МАН-ын бүлэг парламентын гаднах намын даргын хийгээд бусад гэснээр талцсан. Цаашлаад бүрэн эрхийн хугацаандаа Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчилж, намын экс даргаа УИХ-ын даргаас нь бүлэглэн  чөлөөллөө. Түүх сөхвөл, тээр жил 2000 оны УИХ-ын сонгуулиар МАН-даа /тухайн үеийн МАХН/ 72 суудал авчирч, үнэмлэхүй ялалт байгуулж байсан одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр  тухайн он жилүүдэд гишүүддээ бурхан мэт өргөгдөж, Монгол Улсын гурав дахь сонгогдож, дэвшиж байлаа. Тэгвэл МАН-ын үнэмлэхүй ялалт экс дарга М.Энхболд ямба бус “ял зэм” авчирсан. М.Энхболд МАН-ын даргаас чөлөөлөгдөөд зогсохгүй журмын нөхөд, тойрон хүрээлэгчид нь зөвхөн түүнд зориулагдсан хуулийн заалтыг УИХ-ын тухай хуульд тусгуулж, спикерийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь гашуун боловч үнэн түүх.   Үүгээр зогсохгүй энэ парламентын гишүүд “60  тэрбум”, “ЖДҮ”-гийн хэрэгт холбогдсон. ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа  Б.Ундармаа, Н.Оюундарь, Н.Учрал, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Ж.Энхбаяр, А.Сүхбат гээд нэр бүхий 40 гаруй зээл авсан нь тогтоогдсон. Харин ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ангийнхаа эдгээр гишүүдийг “төлөөлж”  УИХ-ын  гишүүнээсээ чөлөөлөгдөн шалгагдаж байгаа билээ.  

 

Эрх баригч  хүчин МАН өнөөдөр бүрэн эрхээ сонгогчдын сонгосон 65 бус гурван гишүүнээ шүүхээр шалгуулахаар чөлөөлж, 63-уулаа хаалтаа хийж байгаа юм.

 

Сөрөг хүчнээс сул хүчин

 

Сөрөг хүчин АН-ын тухайд эрх баригчдын бодлого шийдвэрт нөлөөлөх хүч дутсан. Уг нь АН-ыг бүлэг байгуулах хэмжээнд сонгосон ч цөөнхийн цөөнх  сөрөг хүчин дотроо үл ойлголцож, Л.Болд, Ж.Батзандан нар ШИНЭ нам байгуулан попорсон. Ингэснээр  АН сөрөг бус сул хүчин болсноор парламентын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож байна.

 

УИХ-ын ээлжит сонгуулийн цаг хугацааны хайчилбарын  энэ үед МАХН-ын гишүүн О.Баасанхүү, бие даагч гишүүн С.Жавхлан нар АН-д элссэн, улс төрийн шийдэл гаргалаа. Энэ нь АН шинэ гишүүнтэй болсноос бус бүрэн эрхээ дуусгавар болгож байгаа энэ парламентад хамааралгүй юм.

 

Ийнхүү энэ парламентын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан түүхэн шийдвэр, дагадлах хуулиудыг онцолж дурдахгүйгээр хариуцлага, ёсзүйгээс өнгөц хөндлөө. Парламентын гаднах МАН-ын дарга У.Хүрэлсүхээр удирдуулж, Г.Занданшатараар даргалуулан, Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөөнд байсан долоо дахь удаагийн төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал өнөөдөр хаврын отгон чуулганаа завсарлуулж байна. 

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Хэлээд яахав дээ. Одоо яалтай нь билээ дээ. Эрдэм ном муутай ойрын бодолтой ,эрх мэдэл эд хөрөнгийн дон шүгэлсэн шуналтнуудын бүлэглэл хүчтэй байна. Хэр удаан тогтож улсаа самрах бол?
2020-05-18
Ардчилсан намын гишүүн:
МАН .МАХН.болон АН эдгээр 3 намаас нэгч хүн сонгож болохгүй эд нар 30 жилд юуч хийгээгүй учираасл манай улс өнөөдөр өргөн уудам нутагтай байгалийн баялаг нь 3 сая хүнээ финлянд швед.норвег улсууд лугаа адил хүрэлцэтэй сард дундажаар 5000$ ын цалин өгч болохоор байсан гэтэл лиценз хэмээх хоосон цаас авилгал ар өврийн хаалгаар авч зарж борлуулсан луйварчдаас болж ард түмний амьдрал дорой байгаа билээ
2020-05-16
Нэргүй:
Тоон дотор үсэг цохиж явна?! Аюурсайханы оронд М.Энхболд даргыгаа дэвшүүлчихгүйдээ?!
2020-05-16
Хэлээд яахав дээ. Одоо яалтай нь билээ дээ. Эрдэм ном муутай ойрын бодолтой ,эрх мэдэл эд хөрөнгийн дон шүгэлсэн шуналтнуудын бүлэглэл хүчтэй байна. Хэр удаан тогтож улсаа самрах бол?
Зочин:
Тоон дотор үсэг цохиж явна?! Аюурсайханы оронд М.Энхболд даргыгаа дэвшүүлчихгүйдээ?!
2020-05-16
иргэн:
Тоон дотор үсэг цохиж явна?! Аюурсайханы оронд М.Энхболд даргыгаа дэвшүүлчихгүйдээ?!
2020-05-16
МАН:
ХҮЧИН,ЛУЙВАР, ХУЛГАЙГ ИНГЭЖ ХИЙЖ БГААРАЙЬ ДАРААГИЙН ПАРЛАМЭНТ МИНЬ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
2020-05-15
Зочин:
За даа унэхээр л сонин онгорлоо доо Монгол улсад гай ч угуй гавьяа ч угуй ядаж Оюу толгойн гэрээг ашигтай болгоод дуусгах хэрэгтэй байсан шуу дээ ийм их эрх мэдэл нэг намд байхад улсынхаа толоо юу ч хийгээгуй шуу
2020-05-15