ВИДЕО: ОХУ-аас ирсэн 37 иргэнээс коронавирус илэрлээ
2020-05-16

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.016/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4.628.000 хүн энэ өвчнөөр өвчилж, 308.000 нас барж, 1.7 сая хүн эдгэрч гарсан бол 2.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 108.000 хүн халдвар авч, 5600 гаруй хүн нас бараад байна. Өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл 10мянгаар нэмэгджээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

Өчигдөр гурван лабораторид нийт 238 хүнд шинжилгээ хийсэн, вирус илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 26 жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

 

ОХУ-аас Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 15-нд орж ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37-гоос нь вирус илэрлээ. Тэднийг ХӨСҮТ рүү авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр (2020.05.16)-ийн байдлаар ХӨСҮТ-д 78 хүн эмчлэгдэж байна. Монголд коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо 135 боллоо гэв.

Shuud.mn
Сонин хачин
Z:
Chi ooroo setgel medreliin emchid uzuul, esvel mongol hel bichgiin davtlaga av. End todorhoi bichsen baina. Altanbulag boomtoor orj irsen humuusees shunjilgee avahad 37 hun virustei baina gej. Hun muulj buruutan bolgoh zan sain ureeduid avaadhihgui
2020-05-17
zochin:
ene nuhur hudalaa shaagaad baih shig bna.Korana tusaad irsen huniig ene emchileed gargana gej yu baihab.
2020-05-16
Z:
Chi ooroo setgel medreliin emchid uzuul, esvel mongol hel bichgiin davtlaga av. End todorhoi bichsen baina. Altanbulag boomtoor orj irsen humuusees shunjilgee avahad 37 hun virustei baina gej. Hun muulj buruutan bolgoh zan sain ureeduid avaadhihgui