Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2020-05-17

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.

 

2020 оны 05 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий,  Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 13-15 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МАН урвагчдыг нэр дэвшүүлээд өөрсдөө л хохирох байхдаа.Нэг үе М.Энхболдын засгийн газарт сайд хийж байсан Н.Энхболд бол өөрөө урвагч суудлын төлөө нөхрөө араас нь хутгалдаг этгээд.Тэр Ж.үхбаатар нэг үе МАХНд ороод л ерөнхий нарийн бичгийн дарга хийж явсан урвагч.Ийм хүмүүс дэвшүүлээд ялах уу
2020-05-17