Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг оюутнаас коронавирус илэрлээ
2020-05-17

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.17/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 4716000 хүн халдвар авч, 312 мянган хүн нас барж, 1,8 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан.  2,5 сая хүн коронавирусээс үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 44 мянган хүний биеийн байдал маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 95 мянган хүн шинээр өвчилж, 4 мянга гаруй хүн нас барсан.

 

Манай улсад 108 хүн ажиглалтад шинээр орсон.26 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. 1747 хүн тусгаарлалтад байна. Тусгаарлалтад чихрийн шижин өвчтэй 26, артерийн даралт ихсэх өвчтэй 86, хавдартай 21 хүн байгаа. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн 15 эмч, ажилтан ажиллаж,  4 мянга  зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдолилрээгүй.119 дугаарын утсанд  192 дуудлага ирсэн байна.  119 шуурхай дугаарын аппликейшнд 5 дуудлага ирсэн.

 

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил, Испани, Итали улсууд тэргүүлж байна.БХНЭУ-д халдвар авсан нийт хүний тоо 85900 гаруй байгаа. Үүнээс 2752 хүн нас барж, 30 мянга гаруй хүн эдгэрсэн байна.  БНЭУ халдварын тоогоор БНХАУ-ын урд, дэлхийн хэмжээнд 11-т бичигдэх болжээ. Мөн Бразил улс халдварын тоогоор Испани, Итали улсын өмнө орж, дэлхийн хэмжээнд 4-т жагсаж байна. ОХУ-д нийт халдварын тоо 272 мянга гаруй болж, нас барсан хүний тоо  2537 болжээ. Бразил улсад шинэ халдварын тоо дахин 15 мянга шахам тохиолдлоор нэмэгдэж халдварын тохиолдлын тоо 233 мянга гаруй болж, 816 нас баралт нэмж бүртгэгджээ.

 

Сингапур улсад шинээр 465 тохиолдол, нэг нас баралт  бүртгэгджээ.  Шинэ тохиолдлын 4 нь тус улсын байнгын оршин суугч, үлдсэн иргэд нь гадаадын цагаач ажилчид байсан байна. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 27 мянга гаруй болжээ. Япон улсад баасан гарагт 57 шинэ тохиолдол, 19 нас баралт нэмж  бүртгэгдсэн.Тус улсын нийт тохиолдлын тоо 16300 байгаагаас эдгэрсэн хүний тоо 11800 гаруйд хүрсэн байна. БНСУ-д шинээр 9 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Өнөөдөр нэг оюутан эдгэрч, 14 хоногийн сувилалд шилжлээ. Турк улсын хоёр иргэний ажиглалтын хугацаа дууссан учраас  гэртээ гарлаа. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторит 156 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс Дархан-Уул аймгийн салбар лабораторит 137 хүний шинжилгээ хийсэн. Алтанбулаг боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолооч, ОХУ-аас орж ирж тусгаарлагдсан 110 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 19 давтан шинжилгээ хийхэд үүнээс 18 хүнд коронавирус илрээгүй.  ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутанд коронавирус илэрлээ.

 

Манай улсын батлагдсан тохиолдол 136 болж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 204 хүн байгаа.  Үүнээс 115 хүн эмчилгээнд, 89 хүн ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа 23 хүний биеийн байдал хүндэвтэр байна.  8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Oros:
Ene Orosuud eren sanaatai manai irgediig ovchluulej ilgeegeed bna uu gui iy.
2020-05-19
хөөрхий хэдэн эмч нар маань л зүтгээд байна. бусад нь сонгууль гээд ухаан алга
2020-05-17