Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2020-05-18

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар дулаарна.

 

2020 оны 05 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар  болон  Халх голын саваар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар  баруунаас секундэд 5-10 метр, зарим газрааритүр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, голын хөндийгөөр 14-19 хэм,  Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.  Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин