COVID-19: Испаничууд эрх чөлөө шаардан жагсав
2020-05-18

Испанийн Мадрид хотод олон зуун оршин суугч Засгийн газар болон цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй хөл хориог эсэргүүцэн жагссан талаар Regnum агентлаг мэдээллээ. 

 

Испанийн нийслэл Мадрид хотод хүмүүс хоорондын зайг баримтлан гадаа зугаалахыг зөвшөөрсөн бөгөөд энэ боломжийг ашиглан оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.Тэд зүгээр нэг жагсаж өнгөрсөнгүй, гартаа халбага, сав суулга барин түүгээрээ чимээ гаргаж байжээ. 

 

Түүнчлэн тэд "Эрх чөлөө!", "Санчес огцор!" гэх зэргээр хашгирч байсан бол гэртээ үлдсэн хүмүүс жагсагчдыг дэмжин төрийн дуулал дуулж байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, жагсаал болж буй газарт цагдаагийнхан ирсэн ч үйл явдлыг ажиглан, хөндлөнгөөс оролцоогүйн дээр хүмүүст саад болоогүй гэнэ. 

 

Энд дуулгахад, Испанид COVID-19 вирусийн халдварын тохиолдол 231 мянгад хүрсэн бөгөөд 150 мянга гаруй хүн эдгэрч, 27 650 хүн нас барсан. Европдоо өвчлөлийн тоогоор толгой цохиж байсан энэ улс хатуу хөл хорио тогтоож байгаад өнгөрсөн долоо хоногоос хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж эхэлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Тэнэг дураакууд вэ
2020-05-18