Хуулиас зугтагсдыг хаацайлж буй нэр дэвшилт
2020-05-18

 

Ардчилсан намын байр бямба гарагын орой хөл хөдөлгөөн, уур ундууцал, бухимдал гомдол, агсам согтуугаар дүүрч бөөн хэрүүл, агсрал дунд нэр дэвшигчид нь тодорлоо.

 

Намынхаа дүрмээр дунд болон анхан шатны намын байгуулгын санал голлох үүрэгтэй гэж тунхагласан ч ачир дээрээ тэгсэнгүй. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ санал хураалтыг шийдвэрлэх үүрэгтэй 19 хүний бүрэлдэхүүнтэй бүтэц гэнэт байгуулаад тэдгээр нь нууцаар санал хураасан маягтайгаар нэр дэвшилтийг явуулжээ. Мэдээж энэ 19 хүний дийлэнхийг С.Эрдэнэ өөрийн хүмүүсээр дүүргэхээ мартаагүй.

 

ҮБХ-ны хурал дуусаж, нэр дэвшигчдийг тодруулах нууц санал хураалт явагдах үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Уг нь дүрмээрээ явах ёстой. Гэтэл залуучуудынхаа боломжийг хулгайлж байна… З.Энхболд гэдэг хүн Баянзүрх дүүрэгт юу хийсэн юм бэ… Нэг л өдөр залуучуудын боломжийг хааж, хамгийн боломжтой тойрогт нэр дэвших гэж байна. Энэ ардчилал юм уу. Боломжийн хулгай байгаа биз дээ… Би саналын хуудсыг урчихаад гараад ирлээ. Дүрэм бол дүрэм байх ёстой. Залуучууд нь дүрмээ баримталж байхад юу ч болоогүй юм шииг өөдөөс инээж сууж байх юм, тэр З.Энхболд гэж хүн. УИХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг ялагдуулсан хүн намын даргын дэргэд суугаад намын бодлогыг тодорхойлоод сууж байна. Ингэж болох уу" хэмээн ууртайгаар ярьсан нь анхаарал татна. Удалгүй М.Тулгат өөрийн цахим хуудсандаа “З.Энхболд “хулгайч” хаанаас гэнэт гарч ирсэн гай вэ.  “Үндэсний хэмжээнд танигдсан” лидер учраас хаанаас ч хамаагүй дэвшиж болох юм гэнэ, тийм юм бол тэр хэцүү тойргууд дээр очоод цэнхэртүүлээд ирэх нь яасан юм бэ. Судалгаа харж байгаад хамгийн дулаан хэвтрийг онилж ирдэг, тойрог дамжсан янханг лидер гэх үү. Үндэсний хэмжээнд хэрүүл л хийж ирсэн байх. АН-ын үзэл баримтлал либериал ардчилал-баруун төвийн үзэл санаа хаана байна вэ. Энэ социалист, нацист нөхөр АН-ын үзэл санааг тээгээд явж чадах уу. Тийм, хулгайч. Гэтэж байгаад гэнэт мярааж гарч ирэх, боломж хулгайлагч” гэж бичсэн байв.

 

М.Тулгатын бухимдалтай зэрэгцэн Т.Бадамжунай, Б.Хурц, О.Баасанхүү нарын ярианы бичлэг ч дэлгэгдэв. Хэдхэн хоногийн өмнө бие даана гээд намаа сүрдүүлж заналхийлж, муучилч явсан хууччуул гэнэт намдаа хайртай, ардчиллаа хамгаалахаас аргагүй хүмүүс болцгоон, намаасаа нэр дэвшиж нэр хүндийг нь өргөх ухааны юм ч ярьцгаав. Ц.Элбэгдорж гэнэт ярилцлага өгөн Ардчилсан нам яах ёстойг зааж зааварчлах маяг ч ороод явчихсан.

 

Энэ бүхнийг том зургаар нь ажваас Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг Ц.Элбэгдорж, З.Энхболд, Б.Хурц, Д.Эрдэнэбилэг нар С.Эрдэнэд шахалт үзүүлэх, зааварчилга өгөх замаар шийдлээ гэж дүгнэж болохоор байна. Нэр дэвшигчдийн харъяалал үүнийг нотлоно.

 

С.Эрдэнэ гэхэд өөрийн үнэнч зардсууд: Д.Золжаргал, Д.Үүрийнтуяа, Ц.Туваан, Д.Оросоо, Ц.Алтанцэцэг, Ц.Одонтунгалаг, П.Цэцэгмаа, Г.Очирбат, Т.Энхсайхан, С.Одонтуяа, Ч.Батцогт нарыг болон өөрийгөө дэвшүүлсэн бол,

 

Б.Хурц, Ц.Элбэгдорж, Д.Эрдэнэбилэг нарын өөрсдийн дуулгавартай гар хөл болгохоор: Ц.Жадамбаа, Б.Ганхөлөг, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл, О.Баасанхүү, Б.Бямбасайхан, С.Эрдэнэболд, Ж.Баясгалан, Д.Батбаяр, О.Магнай, Б.Түвшин, Ч.Өнөрбаяр, Э.Долгион, Ц.Баатархүү, Р.Амаржаргал, С.Баярцогт нарыг нэр дэвшигчид дунд шургуулж чадлаа.

 

З.Энхболд харин: З.Нарантуяа, Д.Батсайхан, О.Алтангэрэл, Ч.Даваабаяр, Н.Мөнхдаш, Д.Энхтуяа, О.Батханд, М.Энх-Амар зэрэг дагуулууд аа шургуулжээ.

 

Бусад нэр дэвшигчид нь тухайн тойрогт өрсөлдөх хүн байхгүй, эмэгтэйчүүдийн квот дүүрэхгүй байгаа, яалт ч үгүй тойрогтоо нэр хүндтэй гэх мэт шалтгаанаар арга буюу нэр дэвшүүлсэн хүмүүс аж. Шуугианд нэр холбогдсон Д.Сүндийг нэр дэвшүүлээгүй байгаа нь Г.Уянга, Р.Булгамаа нарыг багтаах гэсэндээ биш. Нэр нь булингартсантай ч холбоогүй. Өөр ноцтой шалтгаан, эсвэл сайд болгох амлалт байгаа гэж үзэх гишүүд цөөнгүй байв.

 

Хотын менежер асан Б.Бадрал, сайд асан Лу.Гантөмөр нарыг нэр дэвшигчээс хассан тал дээр Ардчилсан намын гишүүдийн дунд асар их гайхал үүссэн гэнэ. ХУД, СБД -ийн ардчилсан намын гишүүд, анхан шатны зүгээс энэ 2 хүнийг нэг дүгээр ээлжинд тавьж нэр дэвшүүлэх саналаа өгч байсан аж. Гэтэл Б.Бадралыг аль нэг бүлэглэлд хамаардаггүй, үгэнд орохгүй байх гэх шалтгаар Ц.Элбэгдоржийн дуулгавартай хоёр зардас Б.Түвшин, Ч.Өнөрбаяр хоёроор шахуулж гаргасан гэнэ. Ч.Өнөрбаяр нь 8 жил шахуу Ц.Элбэгдоржийг бараадаж амь зууж явсан болохоор хүмүүс гадарлах байх. Харин Б.Түвшин гэж юун хүн гэх асуулт гарна. Энэ бол асар олон ББСБ-ын удирдлагыг барьдаг, том улс төрчдийн мөнгийг эргэлтэнд оруулж, хүүлж өгч байдаг нэн итгэлт хүн аж. Тэрээр нам дамнасан бүлэглэлийн гишүүн агаад Б.Чойжилсүрэнтэй бизнесийн итгэлт хамтрагч нь хэмээн эх сурвалж хэллээ.

 

Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдорж намын даргад болон Хууль зүйн сайдад нөөж байгаа тул дэвшүүлээгүй гэх таамаглалыг Н.Алтанхуягийн дагуулууд дэвшүүлж, үүнийгээ олон нийтийн сүлжээгээр цацсан байгаа нь магадлалтай юм. Лу.Гантөмөр эртнээс нам дамнасан бүлэглэлд үйлчилж, тэдний ачаар албан тушаалд хүрч байсан. Эздэдээ асар их өртэй нэгэн болохыг намынх нь жирийн гишүүд ярьдаг аж.

 

Нэр дэвшүүлсэн байдлыг харахад Ц.Элбэгдорж-Б.Хурцын бүлэглэл үлэмж давуу байдал олж авсан, олонхи болсон байдал ажиглагдна. Тэд өөрсдийн хүмүүсийг хуулийн хариуцлагаас мултлах, хамгаалалтад оруулах, гол нь Эрдэнэтийн 49 хувийг буцааж авах, хэрэг биш болгох эрхэм зорилго тавьж байгаа нь тодорхой.

 

Бас нэг зүйл, З.Энхболд, Ц.Элбэгдоржийн аль аль нь сонгуулийн дараах Ардчилсан намд хяналтаа тогтоохоор санаархаж байгааг нэр дэвшигчдийн байдал тод харууллаа. Нэг марзан зүйл нь Зика царайлаг сэтгүүлчдийг хаана явсан газраа чирч, намын элдэв албан тушаалд чихэж оруулдаг, бүр нэр дэвшүүлдэг байдал хэмээн залуу намын гишүүд хачирхан ярилцна. О.Батханд, Д.Энхтуяа нарын сэтгүүлч бүсгүйчүүдийг ихэд халамжилдаг байдлаас нь албан бус харилцаатай байж болох сэжүүр олж хардгаа ч тэд нуусангүй. Зика вирус алдрыг намынхнаасаа хүртсэн З.Энхболд Ч.Даваабаяр гэх өөрийн албатыг өмнөх сонгуулиар нэр дэвшүүлэх гэж оролдоод бараагүйгээ гүйцээж Д.Ган-Очир хэмээх залуу нэр дэвшигчийг өшиглөж зайлуулсан байна.

 

С.Эрдэнийн хувьд намын удирдлага хяналтаа бүрэн алдсан, өөрийн хүргэнээс өгсүүлээд ойрын хүмүүсээ дэвшүүлэх боломжгүй болж шахагдсан дүр зураг харагдаж байгаа юм.  Маш товчхон базаад хэлбэл Ардчилсан намын шинэчлэл гэх зүйл худал, нэр төдий хоосон зүйл байсныг УИХ-д нэр дэвшигчдийнх нь жагсаалт харууллаа. Нэр дэвшигчдийг харвал хуулийн хариуцлагаас зайлсхийх гэсэн, гэмт хэрэгт холбогдсон эздээ хамгаалж хаайцайлах, Эрдэнэтийн 49 хувийг ахин бужигнуулах зорилго бүхий хүмүүс давамгайлж байна. Ц.Жадамба, С.Эрдэнэболд, Ч.Өнөрбаяр, Э.Долгион, Ц.Баатархүү нарыг 100 сая төгрөгөө “сайн ах” нараараа даалгасан гэдгийг залуу гишүүд нь ил тод ярьж шүүмжилж байлаа. Тэднийг “төлбөртэй нэр дэвшсэн” гэх пайз духандаа наавал таарна хэмээн М.Чимэддорж гэх ҮБХ-ны гишүүн хэвлэлээр шүүмжилжээ.

 

Нэр дэвшихээсээ өмнө Ц.Жадамба нэн хачирхалтай зүйл хийсэн нь нэг тойрогт өрсөлдөх эсрэг намынхаа ах дээр очиж мөнгө гуйсан явдал аж. Өмнө нь Ардчилсан намаас нэр дэвшсэн О.Сэмэр, Б.Ариунсан ах нар нь өрсөлдөгчдөөсөө мөнгө аваад сонгуулийн сурталчилгаа хийхгүй суудаг байсан туршлагыг тэр хуулбарлахаар шийдсэн бололтой. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын гишүүд О.Сэмэр, Б.Ариунсан нар сонгууль дуусахаар хамгийн үнэтэй машин авч унадаг байсан хэмээн хуучилдаг.

 

Нэг ийм гаж нэр дэвшилт Ардчилсан намаар болоод өнгөрчээ. Сонгогчид юу бодож тунгаах юм бол доо.

 

Х.Халиун

Shuud.mn
Сонин хачин
Сайхан шаах юмаа:
Яахав 6-7 хүн дээр асуудал гарсаан тэрнээс Элбэгдорж Хуоц тэр 49% нтр шал худлаа МАН ээлжит гүтгэлэг л байна. Дунд шатны буюу аймаг, дүүргийн намаас нэрсийг оруулах дээр жаахан асуудал болсон нь үнэн
2020-05-20
Бат:
Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас хатавч өмхийгөө тавихгүйгэгчээр хулгайч нар нь албан тушаал ашиглан Соц үеийн хэллэгээр дансны аргаар хулгай хийгээд тарвалзаж байгаа нөхдүүд
2020-05-19
Зочиг:
ЛУ ГАНТӨМӨР БУСАД НЬ ЯГ ҮНЭН БАЙНА.
2020-05-18
Халх:
МАН ын хулгайчдын захиалгат бичвэр шив дээ!! МАн ын Хүрэлсүх ЖДҮ чид, концесчид, зөнөсөн өвгөд,олон тэрбумаар нь идэгчид, казиночид, 60 тэрбумын хэрэгтнүүдээ нэр дэвшүүлсэн биздээ??
2020-05-18
Unen l uym bichijee
2020-05-18
ЗИ. ЭНХБОЛДЫН ИВЭЭЛД БАЙДАГ СЭТГҮҮДЧ ХҮҮХЭН БОЛОХ ИЙГЛ ТВ Д АЖИЛЛАЖ БАЙСАН. 2000 ОНООС ЭНХБОЛДТОЙ. НИЙЛЖ. ХОР НАЙРУУЛЖ. БАЙСАН. Д.ЭНХТУЯА. ГЭЖ ХҮҮХЭН. ӨВРИЙГ. НЬ ДУЛУУЦУУЛЖ. ШАНД НЬ. ЭНД ТЭНДХИЙН ТВ -ОЧИЖ АЛБАН ТУЖШААЛ АВЧ ДАРГА БОЛДОГ ЯНХАН ХҮҮХЭНГ БҮГД. МЭДНЭ. ХУУЧИН ИЙГЛИЙН АЖИЛЧИД БҮГД МЭДНЭ.
2020-05-18
х:
Элбэг, Хурц, сахал эрдэнэбилэг 3 бол гурвалсан мафийн толгойлогч байнаа. Энэ 3ын холбоог тас татаж хаяарай.
2020-05-18
AH odoo neree avilgachidiin nam gj uurchluh l uldee ene namiig dahij turiin tolgoid hzee ch gargaj bolohgui
2020-05-18
зочин:
МАНгарууд ЖДҮ-гээс хуссан мөнгөөрөө сонгууль хийнэээ салхитын мөнгөний ордын мөнгө гээд бнааа бна
2020-05-18
Лу.Гантөмөр харин ч бүлэглэлд байдаггүй учир хоосон хоцроод байгаа юм бишүү, аа бас Жэнко-н шахаануудыг нэрлээгүй бнаа
2020-05-18
79456:
МАНгаруудаас өдөр тутамд хөлсөө аваад ийм авцалдаагүй юм бичх үүрэг авсан оюутан голдуу 20 гаруй хүүхдүүд ПИ АР-ийн багийн доор нь сууга юм гэсэн, бичсэнээс нь харахад л жин татах юм алга л байгаа биз дээ. нөгөө улиг болсон худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм эрээчээд л...
2020-05-18
Энхээ:
МАН ч адил, бас хаанаас санхүүжилтаа гаргаж бгаа нь ч ойлгомжтой. Тэнэг хүмүүс бгаа юм шиг битгий ийм ядарсан юм бичиж бай.
2020-05-18
МАНгарууд хол очиж солиор. АН болможын нэр дэвшигч тавьсан байна. Энэ сонгуульд МАН барахгүй.
2020-05-18
50 ХУНЬ ГЭМТ ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН ЦАГДАА АТГ ШҮҮХ ПРОКУРОРТ БАЙГАА ХҮМҮҮС БАЙХЫН.
2020-05-18
Иргэн:
Авилгачид, оффшорчид, тендер хулгайлагчид гэх мэт АТГ-т шалгагдаж байгаа, шүүхэд оччихсон байсан бүлэг хулгайчуудыг АН нэр дэвшүүлж ард түмний тэвчээрийг шалгаж байна даа. Та нарт санал өхгүй дээ өхгүй. Ард түмэн мэднэ.
2020-05-18
МАН, АН ялгаагүй, хулгайч, худалч, хуйвалдагч долдойнуудаа ихэнхийг нь дэвшүүлсэн бна лээ.Ийм бвал Улс хөгжихгүй, өөрсдөө баяжаад л өнгөрнө.Монголчууд муулаад л сонгодог болхоор дээрээ ийм новшнуудыг залчаад араас нь зүхэж суудаг бхгүй юу даа, ядахдаа ой санамж муутай
2020-05-18
ЗИ. ЭНХБОЛДЫН ИВЭЭЛД БАЙДАГ СЭТГҮҮДЧ ХҮҮХЭН БОЛОХ ИЙГЛ ТВ Д АЖИЛЛАЖ БАЙСАН. 2000 ОНООС ЭНХБОЛДТОЙ. НИЙЛЖ. ХОР НАЙРУУЛЖ. БАЙСАН. Д.ЭНХТУЯА. ГЭЖ ХҮҮХЭН. ӨВРИЙГ. НЬ ДУЛУУЦУУЛЖ. ШАНД НЬ. ЭНД ТЭНДХИЙН ТВ -ОЧИЖ АЛБАН ТУЖШААЛ АВЧ ДАРГА БОЛДОГ ЯНХАН ХҮҮХЭНГ БҮГД. МЭДНЭ. ХУУЧИН ИЙГЛИЙН АЖИЛЧИД БҮГД МЭДНЭ.